Бидэнтэй нэгд

Нийгэм

А.Болд: Дурангийн хагалгаа нь техник технологийн хөгжлөө дагаж улам л сайжирч, нарийн чимхлүүр бөгөөд хөнөөл багатай болж байна

Нийтэлсэн

“Интермед” эмнэлгийн цээжний хөндийн мэс  заслын тасгийн эрхлэгч эмч А.Болдтой ярилцлаа.

– Сүүлийн үед хүмүүс нээлттэй хагалгаа гэхээсээ илүү дурангийн мэс заслыг  сонгодог болсон байх шиг байна?

-Үнэндээ манайд дурангийн хагалгааны талаарх ойлголт одоо л жигдэрч байна шүү дээ. Цээжний хөндийн дурангийн мэс засал гэхээр манайхан дотор талаас нь дурандана гэж ойлгоод байдаг юм. Оношилогоо эмчилгээний  журмаар амьсгалын замыг дотор талаас нь дурандах, нөгөө нь дурангийн аргаар цээжний хөндийд мэс засал хийх гээд хоёр янз байгаа.

Цээжний хөндийнДурангийн мэс заслыг олон улсад  анх 1980-аад оны эхээр хийж эхэлсэн байдаг.

Жишээ нь Дэлхий дахинд өнөөдөр мухар олгойн үрэвсэлт өвчний үед зөвхөн дурангийн хагалгааг хийдэг болсон. Тэгэхэд өнөөдөр Монгол Улсын хэмжээнд бүх эмнэлэг дурангийн хагалгаа хийж байна уу гэхээр бас л чадахгүй л байна.

Нөгөө талаас өнөөдөр Монгол Улсын эрүүл мэндийн салбарт дэлхийтэй хөл нийлүүлсэн шинэ дэвшилтэт эмчилгээ, арга туршлага нэвтрүүлж байна, элэг, бөөр шилжүүлэн суулгаж байна. Гэтэл манай  эмнэлгүүдэд  мэс заслын хөгжлийг тодорхойлох хөнөөл багатай мэс заслыг  дурангийн хагалгааг бүрэн нэвтрүүлж нэг төвшинд хүрч чадаагүй л байгаа юм.

– Дурангийн мэс засал нээлттэй хагалгаанаас олон давуу талтай байдгийг эмч нар л сайн тайлбарлаж өгдөг  байх?

Нийгмийн хөгжлөө дагаад интернет орчинд наад захын мэдээлэл ээ авч болж байна шүү дээ.

– Жишээ нь  google , you tube-ээс  Video assistant thoracoscopy surgery , Laparoscopy gastrectomy, Laparoscopic Appendectomyгэж бичээд хайхад  маш олон мэдээлэл гарч ирнэ шүү дээ

-Бид хагалгаанд орох хүмүүстэйгээ уулзаж нээлттэй хийлгэх үү, дурангаар хийлгэх үү гэж асуудаг. Ихэнх нь л дуранд үл итгэсэн маягтай ханддаг юм. Уламжлалт аргаар нээлттэй хийх, дурангаар мэс засал хийх хооронд асар их зөрүү бий. Цээжний хөндийн нээлттэй хагалгааны үед хүний биед 25-26 см урт зүслэг хийж, багаж хэрэгсэл, гарaa оруулж хагалгаа хийдэг, эрхтэн тайрдаг байсан бол дурангийн мэс заслын үед 4 см хэртэй цоолж, түүгээрээ уушги, тухайн эрхтнээ тайрч авч гаргадаг. Дурангийн мэс заслын багажнууд маань улам л жижиг, улам л нарийн боловсронгуй болж байна багаж  нь гэхэд урт  2-3 үетэй байх . Одоо хүмүүс аль болох богино хугацаагаар эмнэлэгт хэвтэж, хурдан эдгэрч, ажилдаа яаравчлан орохыг чухалчилдаг болсон. Тийм ч учраас би энэ эмнэлэгт яг хэд хонох вэ гэж асуудаг.

Цээжний хөндий дэлбэн тайрах мэс засал нь  хүний биед 15-20 см сорви үлдээнэ, дээр нь тэр хүн 7-10 хоног эмнэлэгт хэвтэж гарна дараа нь  шархны боолт солиулах . Хэрэв дурангаар хийлгэвэл тэр хүн , хамгийн ихдээ 5-7 хоноод л эмнэлгээс гарч, ажлаа хийх боломжтой.

Саяхан нэг залуу хагалгаа хийлгэхдээ асууж байгаа юм. Би энд яг хэд хонох вэ, хэрэв би та нарын хэлснээр яг тав хоноод гараад ажлаа хийх боломжтой бол эндээ хийлгэе, мөнгө бол асуудал биш, 10 сая төгрөг бол 4000 доллар л юм байна. Хэрэв би эмнэлэгт олон хонох бол гадаад руу явсан нь дээр гэж бодож байна гэж байсан. Тэр залуу хагалгааны дараа тав хоноод л гарсан, сэтгэл хангалуун байгаагаа хэлсэн. Энэ чинь л бидний ажлын үр дүн шүү дээ.

Бид дурангаар улаан хоолойн хагалгаа хийж байна, ходоод, уушги, уушгины дэлбэн, голтын эрхтнийг тайрч байна. Өөр нэг жишээ хэлье л дээ. Уушги баруун талдаа гурав, зүүн талдаа хоёр дэлбэнтэй. Энэ дэлбэнгүүдийг арван сегмент буюу хэсэгт хуваадаг. Хэрэв хавдрыг эрт оношлоод дурангийн мэс заслаар авах бол том дэлбэнгээр нь биш, сегментээр нь тайрна.

Эрт үед нь оношилж, хавдар нь 1 см-ээс бага байвал 1-2 дэлбэнцэр тайрах жишээтэй. Харин хавдар нь 5-10 см болсон хүнд бол дурангийн хагалгаа хийгээд гарах үр дүн нь ямар байх билээ. Зарим тохиолдолд, асар их хэмжээний шингэнтэй, цус алдсан, хавдар нь задарсан, эсвэл хэт том хавдартай байх зэрэг үнэхээр аргагүй тохиолдолд нээлттэй хагалгаа руу шилждэг.

Дэлхийн хөгжлийн чиг хандлага нь ерөөсөө л өвчтөний аюулгүй байдал, тохь тух, хүний бие, эд эрхтнийг бага гэмтээх, арьсыг хадгалж үлдээх, цөөн хоногт эдгэж, эргээд хэвийн байдалдаа орох, тэнхрэхэд чиглэж байна. Тэр битгий хэл  хөхний хорт хавдрыг жижигхэн зүслэгээр дурангийн  хагалгаа хийгээд, арьсыг нь хадгалж .нөхөн сэргээх мэс заслыг хийж байгаа  Бид хөгжлөө дагахаас аргагүй.

– Уучлаарай, дурангийн хагалгаагаар дутуу авчээ, дахин нээлттэй хагалгаанд орсон гэж ярих хүнтэй цөөнгүй тааралдаж байлаа.

-Дурангийн хагалгаагаар хийхэд дутуу хийгддэг , нээлттэй хийхээр бүгдийг авдаг гэсэн ойлголт хүмүүсийн дунд байдаг нь нууц биш. Энэ бол эмчийн хэлдэг үг биш, хүмүүсийн дунд яригддаг явуулын үг. Нэг ёсондоо бид уламжлалт аргаасаа салж чадахгүй байгаагийн нэг хэлбэр байгаа юм. Дурангийн мэс заслын явцад хүндрэлтэй тохиолдолд нээлттэй хэлбэрт шилжиж болно .

Энгийн нэг жишээ авъя л даа. Цээжний хөндийд голтын урд хэсэгт хавдар байна гэж бодъё. Энэ нь яг өвчүүний ард байрладаг. Уламжлалт нээлттэй хагалгааны аргаар авна гэвэл өвчүүг нь хадаад, тэгээд нээж авах нь байна. Эсвэл хавиргыг хадна, тайрна. Цээжээнд  20 см зүсүүлнэ. Тэр бүгд дараа нь өвчтөнд амьсгалахаас авахуулаад их зовуур дагуулна аа даа. Харин дурангийн хагалгааны үед цээжний баруун ба зүүн талаас нь дурангаа оруулаад 4 см-ийн зүслэг хийгээд дотор нь тайраад авчихна. Дурангийн онцлог нь, цээжний хөндийд дурангаа байрлуулснаар камерын тусламжтайгаар тэр хэсгийг том дэлгэцэн дээр татаж хүний нүднээс 4-5 дахин томруулж харж чадаж байгаа юм. Яг л 3D дэлгэц шиг, бүгдийг тодорхой харна. Энгийн амьдрал дээр хүртэл хүмүүс киногоо 3D дээр үзэж байгаа шүү дээ

Хоёрт гэвэл, цаг хугацаа их ордог. Нээлттэй хагалгаа 2 цаг 30 минут ордог бол дурангийн хагалгаа 3-4 цаг, 5 цаг болох жишээтэй, хавдрын хагалгааны үед хавдар тайрахаас гадна булчирхайнуудыг түүж авдаг .  дэлгэцээр бол маш сайн харагдана. Энэ мэтчилэн дурангийн хагалгаа улам л сайжирч чимхлүүр болоод байгаа юм.

 Манайд бүх эмнэлэгт нэвтрүүлж чадахгүй байгаа нь манай улсын эрүүл мэндийн салбарын төсөв мөнгө хүрэлцэхгүйгээс аппарат тоног төхөөрөмжийн нийлүүлэлт хүртээмжгүй нь нөлөөлдөг байх л даа?

-Гол нь эдийн засгийн хөшүүрэг чухал, харьцангуй үнэтэй тоног төхөөрөмжүүд хэрэгтэй. Энэ тоног төхөөрөмж, багаж, камерын системүүд нь жил болгон өөрчлөгдөж шинэчлэгдэж, боловсронгуй болж байна. Одоо манайд улсын клиникийн нэг, хоёр, гуравдугаар эмнэлэг, Цэргийн госпитальд дурангийн хагалгаа хийж байгаа. Орон нутагт ч дурангийн мэс засал хийж байгаа  Гэхдээ хэвшээгүй, өдөр тутмын болоогүй байгаа нь багаж аппаратаасаа гадна даатгалын систем, хүмүүсийн ойлголт цэгцрээгүй байгаатай холбоотой болов уу.

“Интермед” эмнэлгийн хувьд хагалгааны ихэнхийг дурангаар хийж байна уу. Та жишээ нь цээжний хөндийн дурангийн мэс заслыг хэдэн оноос хийж байна вэ?

-“Интермэд” эмнэлгийн хувьд бид хэвлийн хөндий, цээжний хөндий гээд нийт хагалгааны бараг 80-90 хувийг дурангаар хийж байгаа. Миний хувьд цээжний хөндийн мэс засал, уушиг, улаан хоолой, голтын хортой болон хоргүй хавдрууд, хөхний гээд эгэмнээс доош өрцнөөс дээш энэ хоорондох эрхтнүүдэд мэс засал хийдэг. Цээжний  хөндий дурангийн мэс заслын зүслэг 3 зүслэгээс 1 зүслэг уруу шилжиж байна хайбрид / hybrid / хагалгааг улаан хоолойн хавдрын үед хийж байгаа

1996-2014 хүртэл ХСҮТ мэс заслын тасагт  ЭМЯ-ны Хавдар судлалын ерөнхий мэргэжилтэн, Хавдар судлалын Төвийн мэс заслын клиникийн удирдагч, Анагаах ухааны доктор (Ph.D), Клиникийн профессор Я.Эрдэнэ-Очир удирдлага дор ажиллаж байгаад  2014 онд бууриа сэлгэж, “Интермэд” эмнэлэгт ажилд ороод. Энд дурангийн нэгдсэн багажнууд бүрэн байсан, дээрээс нь цээжний хөндийн оношилгооны багажнуудыг бид захиалж аваад, 2014 оны есдүгээр сарын 20 гэхэд эхний дурангийн хагалгаагаа хийж байлаа. Түүнээс хойш олон улсын жишигт нийцсэн бүх л хагалгааг хийж байна.

“Интермед” эмнэлгийн хувьд хавдрын туяанаас бусад бүх эмчилгээг хийх боломжтой.Энд бүх төрлийн оношилгоог хийж байна, өндөр хүчин чадалтай лаборатори, хамгийн сүүлийн үеийн аппликейшн бүхий аппарат, тоног төхөөрөмжүүд нь байна. Хагалгаа хийх бүх л бололцоо, нөхцөл, боловсон хүчин нь байна. Өвчтөний тав тухыг хангасан орчин нь байна.

Манай эмнэлгийн хувьд Европын стандартаар баригдсан, дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг нэвтрүүлсэн эмнэлэг. Гадаадын, Солонгос, Сингапур, Бээжинд хаана ч очсон ийм л үйлчилгээ авна. Харин ч гадаадын эмнэлгээс авах үйлчилгээгээ эх орондоо авбал цаг хугацаа, мөнгө хэмнэхээс гадна хамгийн гол нь мэс заслын эмчилгээний дараах хяналт, зөвлөгөөгөө цаг алдалгүй аваад явах боломжтой.

– Танай эмнэлгийн эмч нар, ажилтнууд дэлхийн хамгийн сүүлийн үеийн шинэ технологи, туршилт, эмчилгээний тухай цаг тухайд нь нийтэлж байдаг олон улсын томоохон сайтаас мэдээллээ авч, байнга л өөрсдийгөө боловсруулж байдаг давуу талтай юм билээ. Тэр бүгдийг Монголдоо нутагшуулах нь та бүхний зорилго байх?

-Эмч хүн байнга л боловсорч байх ёстой. Эмч, ажилтнуудаа дэлхий дахины шинэ мэдээллээр байнга хангана гэдэг манай эмнэлгийн хувьд хамгийн том хөрөнгө оруулалт. “Интермед” эмнэлгийн хувьд хэвлийн хөндий болон цээжний хөндийн мэс заслын дурангийн мэс заслын бараг 90 хувийг Монголдоо нутагшуулаад ажиллаж байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, манай эмнэлгийн гэмтлийн эмч нар маань үений хөндийн дурангийн мэс засал  шулуун гэдэсний геморрой үед хийдэг HAL-RAR хөнөөл багатай мэс заслыг  хийж эхэлж байна.

Ер нь манай эмнэлэгт нэлээд олон шинэ эмчилгээ, технологи нэвтрүүлээд байна. Жил бүр тодорхой эрхтний багцын үзлэг явуулж эхэлсэн. Хоёр жилийн өмнө хөхний хавдар илрүүлэх багцын үзлэг явуулахад 3-4 мянган хүн үзүүлж, 100 хүн тутамд 3-4 хүн хөхний хавдартай гэж оношлогдсон. Энэ бол өндөр тоо. 2019 оны сүүлээс уушгины багц гаргасан. Маш олон хүн үзүүлж байна, уушгины эрт үеийн хортой болон хоргүй хавдрууд нэлээн илэрч байна. Хавдраас гадна үрэвсэл, идээт буглаа гээд бусад өвчнүүдийг ч оношилж байна. Уушги унах гэж хүмүүс ярьдаг \ bullae of Lung \ . Тэр хүртэл манайд их ирж дурангийн мэс засал хийлгэж байна.

Өвчнөө эрт илрүүлнэ гэдэг хамгийн чухал шүү дээ. Манайхан ер нь их залхуу. Урьдчилан сэргийлж үзүүлнэ гэж бараг л ирдэггүй. Өөрийнхөө биеийг гаргуунд нь хаячихдаг, өвчнөө хүндрүүлж байж эмнэлэгт, эмчид ханддаг. Харин багцын шинжилгээнд идэвхтэй ханддаг санагдсан. Боломжийн үнээр шинжилгээгээ ч хийлгээд, рентген аппарат, компьютертээ ч харуулаад, эмчдээ ч үзүүлээд, зөвлөгөөгөө ч авчихна. Нэг дор цогц үйлчилгээгээ авч байгаа юм.

Манай эмнэлэгт үйлчлүүлсэн хүмүүсийн тухай анх үзүүлснээс нь хойших бүх мэдээллийг дотоод сүлжээгээр татаад үзчих боломжтой. Тэгээд улирал улиралд авахуулсан зургийг нь харьцуулчихна. Энэ бүх мэдээлэл 70-90 жил хадгалагдах баталгаатай. Манайд өөр газар авахуулсан СD-г хүртэл оруулчхаад байгаа. Хяналтын явцад байхад бүх шинжилгээ, зургийг харж, тухай бүрд нь анхааруулаад байна гэсэн үг.

Өвчтөн хавдартай байлаа гэхэд үүсгүүрийг нь харахын тулд дотоод сүлжээндээ байгаа зургийг бид татаж илүү сайн томруулж харах боломжтой. Гэтэл бусад эмнэлэг дээр маммографийн зураг авахуулсан бол тэрийгээ хаячих магадлал өндөр. Зураг авахуулж л байсан, гэхдээ хаячихсан гэдэг. Нотолгоо байхгүй болохоор үнэн чанартаа харьцуулж үзэх юмгүй болдог. Хортой хавдар гэдэг бол унтаж босоход үүсчихдэг өвчин биш гэдгийг хэлсэн. Тодорхой хугацаанд томорч эмгэг жам нь явагддаг .

Ингэхдээ хавдрыг мэс заслаар авахуулж болно, харин хагалгааны дараах гам, дэглэмийг маш сайн барих ёстойг мэддэггүйгээс нэлээд хүнд байдалд ордог. Гадаадад очоод хагалгаа хийлгэлээ гэхэд эргээд хяналт байдаггүй. Хорт хавдар оношлогдсон л бол эмчилгээг бүрэн удирдамжийн дагуу хийлгээд  5 жил тасралтгүй хяналтад байх ёстойг хатуу анхаарах хэрэгтэй .

Энэ бүхний эцэст хэлэхэд, хавдрын өвчнийг хэчнээн эрт оношилно, төдийчинээ эмчилгээний үр дүн сайн. Эхэн үе шатандаа  оношилвол 90 хувийн эдгэрэх боломжтой . Тэгэхээр өвчлөхгүйн тулд өөртөө анхаарал тавих нь  урьдчилан сэргийлэх үзлэгт орох л хамгийн сайн арга юм даа.

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа