Бидэнтэй нэгд

CRI Монгол радио

Өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ төлөвлөх цагт…

Нийтэлсэн

Хуучин оны сүүл, шинэ оны босгон дээр өнгөрсөн нэг жилээ эргэцүүлэн дүгнэж, шинэ оны ажил үйлс, амьдралаа төлөвлөх бол жирийн иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллага, цаашлаад төр засгийн хийх ёстой, хийж ч зуршсан ажил юм.

2020 он гармагц КОВИД-19 цар тахлын улмаас онгоцны нислэг зогсож, худалдааны төвүүд хаалгаа барьж, аж ахуйн нэгжүүд дампууран, шатахууны үнэ огцом унаж, банк санхүүгийн зах зээлд томоохон донсолгоо үүсэж, дэлхийн эдийн засаг элгээрээ хэвтэв… бүүр цаашлаад өдөр бүр олон хүний алтан амь эрстэж, айж сандрахын бараан сүүдэр хүн болгоны сэтгэлийг бүрхсээр. Энэ утгаараа 2020 он нь дэлхийн түүхэнд бичигдэх хамгийн “бараан” он жилүүдийн нэг болно гэж би хувьдаа боддог. Ямартай ч миний хувьд өнгөрсөн цагаан сарын шинийн хоёрон буюу 1-р сарын 26-аас 5-р сарын эхэн болтол бараг бүтэн гурван сар гэртээ хөл хорьж, өдөр болгон хөдөлгөөн нь бараг зогссон хотын гудамжийг цонхоор ширтэх нь идэж унтахаас бусад хамгийн том “хобби” болж байсныг хэзээ ч мартахгүй.

Дэлхийн эдийн засаг хоёрдугаар дайнаас хойших хамгийн хүнд уналтад орж, бараг бүгд л сөрөг өсөлттэй гарч, олон хүн ажилгүйдэж, валютын ханш унаж, санхүүгийн алдагдал оройдоо гарч, өр шир ёстой л үснээс олон болов. Нэг ёсондоо эдгээр нь 2020 оны түлхүүр үг ч болж таарна. НҮБ-аас гаргасан тоо баримтын дагуу, 2020-2021 онуудад дэлхийн эдийн засаг 8.5 их наяд ам долларын хохиролтой гарах бол энэ нь бараг өнгөрсөн дөрвөн жилийн бүх өсөлтөөр биелүүлсэн ололт амжилтаа “цэвэрлэсэн” гэсэн үг. Дэлхийн худалдааны байгууллагын төсөөлснөөр, 2020 онд олон улсын бараа бүтээгдэхүүний худалдаа 9.2 хувиар буурна. Дэлхийн эдийн засаг 4.4 хувиар хумигдана гэж Олон улсын валютын сангийн байгууллага “Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв” тайландаа дурджээ.

Тэгвэл яг энэхүү цаг агаартайгаа адилхан хүйтэрсэн цагт өөрийн хамгийн сайн мэддэг гэх үү, эсвэл хамгийн ойрын жишээ болгож, Хятад улсын тухайд товчхон дурдъя:

Дэлхийн дахин “толгой сэгсэрч” буй хүнд үед нэг тэрбум дөрвөн зуун сая хүн амтай Хятад улсын хувьд ямар хүнд хэцүүтэй тулгарч байсан, тулгарч байгааг олдой миний тархинд төсөөлшгүй. Тэгээд ч улс орны хөгжлийн 13-р таван жилийн төлөвлөгөөний эцсийн жил, ядуурлаас ангижруулах болон чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахын зангилгаа он жил гээд олон ажил үүрэг давхацсан байдаг юм. Ганц л жишээ дурдахад, өнгөрсөн цагаан сарын дараа үйлдвэрлэлээ сэргээхийг ганц хоног хойшлуулах тутам ДНБ 150 тэрбумаар алдагдсан гэж байгаа.

Хятадын хэвлэлээр сүүлийн өдөр “даян дэлхий бидэнд анхаарлаа хандуулж, асуулт тавьж байна. Харин бид юу хийж, ямар хариулт өгөх вэ?” гэх утга бүхий өгүүлэл нийтлэлүүд гарч, онц хүнд нөхцөл байдалд ямар бодлого хэрэгжүүлж ямаршуухан үр дүнд хүрсэн, олон улстай хэрхэн хамтарч ажилласан гэх зэргээр бүтэн жилийн ажлаа дүгнэж, мөн хажуугаар нь даян дэлхийн итгэлийг чангалахыг хичээж байгаа нь харагдана. Түүнчлэн дэлхийн нийтээрээ энэ нэг жилд эхлээд Хятад улсыг үгүйсгэж байснаа дахин “магтан дуулах” болсон бол одоо дахин “Хятад улс яагаад энэ бүхнийг хийж чадав аа?” гэсэн асуулт тавиад байна.

Хүнд нөхцөлийг эргүүлж, Хятад улс ДНБ, хөрөнгө оруулалт, гадаад худалдаа, хэрэглээ зэрэг эдийн засгийн гол гол индексүүдээ эерэг болгон өөрчилсөн нь үнэн. Энэ дунд нь байгаа миний амьдрал ч энэ бүхний гэрч гэж хэлэхэд арай өөрийгөө томруулаад байгаа ч “хөгжлийн ололт амжилтыг эгэл иргэн нэг бүрдээ хүртээх” гэдэг утгаараа бол яалт ч үгүй үнэн. Өнөө дэлхийн нийт улс орнуудаас ганц л Хятад улс эдийн засгийн эерэг өсөлтийг биелүүлсэн гэдгийг олон улсын эдийн засгийн байгууллагууд ар араасаа дуугарч буйг та бүхэн ч анзаарсан байх. 2020 онд Хятад улс эдийн засгаа үе шаттайгаар сэргээж, бүтэн жилийн эдийн засгийн нийт хэмжээ нь 100 их наяд юанийг давах төлөвтэй болоод байна. Хятадын Статистикийн үндэсний газрын 27-нд нийтэлсэн тоо баримтаас харахад, оны эхний 11 сард Хятад улсын жилийн орлого нь 20 сая юаниас дээших аж үйлдвэрүүдийн ашиг орлогын нийт хэмжээ 5 их наяд 744 тэрбум 500 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.4 хувиар нэмэгдсэн байна. Зөвхөн 11-р сард л гэхэд эдгээр аж үйлдвэрүүдийн ашиг орлого өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 15.5 хувиар өсжээ. Түүнчлэн Хятад улс үндэсний хэмжээнд ядуурлыг буруулах зорилтоо товлосон хугацаанд нь биелүүлж, иргэдийнхээ амьжиргааг батлан, хот сууринд шинээр 11 сая ажлын байр бий болгосон гээд зөндөө олон тоо баримтыг дурдаж болно.

Төр засаг нь ухаалаг зөв бодлого гаргаж, иргэн нэг бүр нь үүрэг хариуцлагаа ухамсарлаж, түмэн олон хүчээ нэгтгэх нь Хятад улсын тэмцэл зүтгэлийн хамгийн том “жор” юм. Дэлхийн аль ч улс орон энэхүү жорыг зээлдэхэд буруутахгүй. Шинэ оны хонхны дуу даян дэлхийг нөмөрсөн муу өвчин хижгийг үргээн зайлуулж, хүн болгон хэвийн амьдралын горимоо сэргээж, аз жаргалтай байхын ерөөлийг энэхүү нийтлэлийнхээ төгсөлд дэвшүүлье.

Д.Хүчитбаатар

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио1 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио1 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио1 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа