Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Хүүхэд интернетийг зөв ашиглах нь тэдний сурах боломжийг нэмэгдүүлдэг

Нийтэлсэн

НҮБ-ын хүүхдийн сангаас  “Интернет ертөнцөд торниж буй хүүхдүүд” Growing up in a connected world/ судалгааг 2019 онд 15 мянга гаруй хүүхдийг хамруулан хийжээ.

Европ, Африк, Зүүн өмнөд Ази болон Латин Америкийн гээд дэлхийн 11 орны интернет хэрэглэгч 15 мянган хүүхдийн дунд уг судалгааг хийсэн ба судалгааны үр дүнд тэдний цахим орчин дахь үйл ажиллагаа аливаа шинэ зүйлд сурах боломжийг нь нэмэгдүүлж,  тэр ч байтугай тоглоом тоглоход ч дижитал ур чадварыг нь хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг нотолжээ.

“ХҮҮХДЭД БОЛОВСРОЛ ОЛГОХООС ГАДНА МЭДЭЭЛЛИЙН БОЛОН НИЙГМИЙН ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ТУСАЛДАГ”

Судалгааны явцад цахим орчинд видео тоглоом тоглох, хүүхдийн дуу, клип үзэх гэх мэт үйл ажиллагаа нь бага насны хүүхдүүдэд боловсрол, мэдээллийн болон нийгмийн чадварыг хөгжүүлэхэд тусалдаг болохыг тогтоожээ. Түүнээс гадна тэдний техникийн болон зарим чухал чадавхыг хөгжүүлдэг гэж судалгааны тайланд дурджээ. (Эх сурвалж: www.unicef.org)

Сүүлийн үеийн хүүхдүүд мэдээ орсон цагаасаа эхлэн цахим хэрэгсэлтэй төвөггүй харьцдаг болсон. Z болон альфа үеийн төлөөллүүдийг “цахим хүүхдүүд” ч хэмээн нэрлэж болно.

“Хүүхдүүд интернет ашиглахын сул талын талаар бид олон удаа сонсдог ч тэдний цахим хэрэглээний уян хатан байдал, дижитал ур чадварыг бий болгох боломжийн талаар бага ярьдаг. Бидний үүрэг бол тэдэнд зам хөндлөн гарахдаа хэрхэн аюулгүй, хариуцлагатай байхыг заахаас гадна бид өөрсдөө бүхий л хамгаалалтыг бий болгох ёстой байдаг шүү дээ. Тиймээс бид хүүхдүүдэд зам хөндлөн хэрхэн гарахыг заадагтай адил интернет ашиглах зааварчилгааг ч өгөх ёстой” хэмээн НҮБ-ын Судалгааны газрын захирал Присцилла Идле хэлжээ.

Мөн НҮБ-ын Хүүхдийн сангийн “Хүүхэд ба дижитал технологи”-ийн судалгааны удирдагч Даниэл Кардефелт-Винтер “Хүүхдүүд цахим орчинд холбогдохгүйгээр ирээдүйд хэрхэн дэлхийн иргэн болох юм бэ? Тэд цахим орчинтой ойр байхын давуу талын талаар эцэг эхчүүд эргэцүүлэх хэрэгтэй. Хэрэв томчууд үүнд хэтэрхий хязгаарлалт тавьбал энэ нь хүүхдээ ирээдүйд бэлтгэлгүй нэгэн болоход хүргэж болзошгүй. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ шаардлагатай үед нь дэмжих ёстой” хэмээжээ.

 

Сүүлийн үеийн хүүхдүүд мэдээ орсон цагаасаа эхлэн цахим хэрэгсэлтэй төвөггүй харьцдаг болсон. Z болон альфа үеийн төлөөллүүдийг “цахим хүүхдүүд” ч хэмээн нэрлэж болно. Тиймээс тэдний мэдлэг, боловсрол олж авах арга хэрэгсэлд цахим орчин дахь шинэлэг контентууд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалга, “КОВИД-19 цар тахлын хүрээнд боловсролын салбарын суурь үйлчилгээг дэмжих” НҮБ-ын нэгдсэн төсөл болон Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хүрээнд хүүхдийн нас, сэтгэл зүйн хөгжлийн онцлогт нийцүүлэн тэдний оролцоог дэмжсэн, сонирхолтой, интерактив байдлаар хүргэх 104 жишиг контент бүтээхэд БМДИ-ийн мэргэжлийн баг, багш нарын боловсруулсан агуулгыг “Монгол Контент” ХХК НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн Амын Сан болон НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллагын боловсролын багийн оролцоотойгоор бэлтгэж байна.

Цахим орчинд хүүхдүүдийн мэдлэг авахуйц шинэлэг контент болох интерактив хичээлүүдийг econtent.edu.mn сайтад байршуулсан бөгөөд эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийнхээ суралцах үйлийг дэмжиж, хамтдаа хийгээрэй. Сонирхуулахад, боловсролын тэгш хүртээмжийг бий болгох үүднээс интерактив хичээлүүдийг монгол хэлнээс гадна казах, тува, дохионы хэлийн сонголттойгоор бэлтгэн хүргэж байна.

Та контентийн сайжруулалттай холбоотой санал хүсэлтээ interactive@mongolcontent.mn хаягаар ирүүлэх боломжтой.

Дэлхий2 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм2 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент2 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм2 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм2 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий3 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр3 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент3 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Роналдо фанатад “бариулж”, Ямаль “Алтан бөмбөг”-ийн тухай ам нээв

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн