Covid-19
Улаанбаатарт нэмж 38 тохиолдол бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. (2020.12.29, 11:00 цагийн байдлаар)
Арванхоёрдугаар сарын 28-нд буюу өчигдөр холбогдох лабораториудад 14035 шинжилгээ хийхэд 38 хүнээс коронавирусний халдвар илэрчээ.
Эдгээрийн 37 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хавьтлууд байна.
Цэргийн төв эмнэлгийн эмч нэмж халдвар авсан байна.