Covid-19
ЭМЯ: Коронавирусийн 38 шинэ тохиолдол нэмэгдэж, дотоодын нийт халдварын тоо 703 боллоо
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр 14,035 хүнд PCR шинжилгээ хийхэд 38 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Улаанбаатар хотод 37, Франфуртийн тусгай нислэгээр ирсэн нэг хүний давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 1175 боллоо.
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос 36 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Сувилагч хоёр, үйлчлэгч нэг, сахиур зургаа, өвчтөн дөрөв, гэр бүлийн хавьтал 17 бусад хавьтал хоёр байна.
Халдварын бүртгэгдсэн тохиолдлоос өчигдөр 34 хүн эдгэрч нийт эдгэрсэн хүний тоо 745 боллоо.