Улс төр
Хилийн боомтуудыг хаасан хугацаа болон аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах эсэхийг Засгийн газар өнөөдөр шийднэ
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлсэн байна.
Өнөөдрийн хурлаар аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгах, хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг дуустал түр зогсоох тухай УОК-оос гаргасан саналыг хэлэлцэн эцсийн шийдвэрийг гаргана. Үүнээс гадна 30 орчим асуудал хэлэлцэх аж.
Коронавирусийн халдвар дотоодын хэмжээнд 702-т хүрээд байна. Үүнээс Улаанбаатар хотод 376, Орхонд 25, Архангайд 3, Сэлэнгэд 217, Дархан-Уулд 45, Говьсүмбэрт 4, Дорноговь аймагт 32 тохиолдол тус тус бүртгэгдсэн тухай өчигдөр ЭМЯ-наас мэдээлсэн юм.
Засгийн газраас гаргасан шийдвэрийг хүргэх болно.