Дэлхий
Коронавирусний вакцин хийлгэсэн хүн согтууруулах ундаа хэрэглэж болохгүй
ОХУ-ын Шадар сайд Татьяна Голикова коронавирусний вакцины үед хэд хоногийн турш архинаас татгалзахыг уриалжээ. Тэрбээр “Тэвчээртэй байх хэрэгтэйг би үргэлжлүүлэн шаардаж байна. Энэ нь хор хөнөөлтэй эсвэл ашиг тустай эсэх тухай бус бие организм гадны зүйлд дасан зохицож, дархлааны тогтолцоонд нэвтрэхэд нь нөлөөлөх юм” гэсэн байна.
Бие организмдаа туслах зайлшгүй шаардлагатай болохоос дархлаанд нөлөөлөх өөр ямар нэгэн хүчин зүйлийг гаднаас оруулж ирэх ёсгүй гэж ОХУ-ын Шадар сайд ярьжээ.
Татьяна Голикова “Коронавирусний вакцин хийлгэсэн хүмүүс 42 хоногийн турш согтууруулах ундаанаас татгалзах хэрэгтэй” гэж мэдэгдлээ.
ОХУ дэлхийд хамгийн түрүүнд гаргаж авсан “Спутник V” вакцинаа хамгийн түрүүнд эмч, эмнэлгийнхэн, багш нартаа хийж эхэлсэн билээ.