CRI Монгол радио

Хүн төрөлхтний ядуурлаас ангижруулах ажилд үлгэр жишиг тогтоов

Нийтэлсэн

Бээжингийн нугас нь гадаад дотоодод нэр алдар нь түгсэн уламжлалт онцлог хоол юм. Бээжин хотод ажил алба, аялал жуулчлал, айлчилж ирсэн гадаад дотоодын хэн хүн бүр Бээжин нугас идэхийг хүсдэг. Өнөөдөр Бээжин хотод таны идэж буй амтат нугас 4000 километрийн зайтай Шиньжяны Хэтянь хотод тэжээсэн нугас байж болзошгүй юм. Хэтянь хотын нугасыг Бээжинд нэвтрүүлснээр Хэтянь бүсийн Лоб сяныг ядуурлаас бүрэн ангижруулсан жишээтэй.

Лоб сянь нь Такалмаган элсний захад байрлаж, ногоон бүсийн талбай нь сяны нийт талбайн 6 хүрэхгүй хувийг эзэлдэг. Энд хүн олон газар бага, үйлдвэрийн бүтэц дан цулгуй, Хятадын үндэсний зэрэглэлийн ядуу тосгон байсан юм.

2017 онд Бээжин хот болон Лоб сянь оршдог Хэтянь бүс “ядуурлыг тэтгэх” төсөл хэрэгжүүлэн, Бээжин нугасыг Лоб сяньд тэжээх болж, удалгүй тухайн бүсийг Хятадын хоёр дахь том нугас үржүүлэх бааз болгосон юм.

2012 оноос хойш, Хятадын дээд удирдагч Ши Жиньпиний дурдсан “ядууст оновчтой туслах” зааврын дагуу Хятадын засгийн газар зүүн баруун бүс нутгийг холбож, ядуурлыг бууруулах стратегийн бодлого хэрэгжүүлэн, зүүн бүсийн хөгжсөн бүс нь аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, хөдөлмөрийн хамтын ажиллагаа, боловсон хүчнийг дэмжих, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр дотоод хуурайн баруун бүсэд туслан, ядуурлын эсрэг тэмцэлд ялж, хамтдаа хөгжих зорилт тавин ажиллаж байна. 8 жилийн уйгагүй хүчин чармайлтаар энэ онд Хятад улс өнөөгийн хэрэгжүүлж буй стандартын хүрээнд бүх иргэдээ ядуурлаас бүрэн ангижруулж, ядуу тосгон бүгд ядуурлаас ангижирч, ядуу тосгоны нийт 100 сая ядуу иргэн ядуурлаас бүрэн ангижирсан юм.

Хятад улс ядуурлаас ангижруулах зорилгоо биелүүлэх үйл явцад Хятад улс туршлагаа тасралтгүй дүгнэн, дэлхий нийтэд ядуурлыг бууруулсан туршлагаа хуваалцав. Гадаадын зарим судлаачдын үзэж буйгаар, ядууст туслах, үйлдвэрлэлийг дэмжиж, маркетингийн түвшинг дээшлүүлэх зэрэг бүтээлч дадал нь маш их үр дүнд хүрсэн юм.

Бразилийн Хятадын асуудлыг судлах газрын дарга Ронни Линс хэлэхдээ, Хятад улс эдийн засгийн бүтцийг оновчтой болгох, нийгмийн хамгааллын тогтолцоог сайжруулах, боловсролыг эрчимжүүлэх зэрэг аргаар дахин ядуурахаас зайлсхийж, ядуурлын асуудлыг шийдвэрлэхэд олон улс орнуудад туршлага хангасан юм гэжээ. Индонезийн олон улсын стратегийн судалгааны төвийн Хятад судлалын төвийн захирал Вероника хэлэхдээ, Хятадын ядуурлыг бууруулах ажил нь шинж тэмдэг, үндэс шалтгаан хоёуланд төвлөрч, бусад хөгжиж буй орнуудад тогтвортой хөгжилд хүрэх үлгэр жишээг үзүүлж чадсан гэжээ.

Exit mobile version