Дэлхий
Норвегид хөрсний нуралт үүсч, алга болсон хүмүүсийг эрэн хайж байна
Норвегид хөрсний нуранги үүссэний улмаас алга болсон 11 хүнийг эрэн хайж байна. Аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд алга бологсдын дунд хүүхдүүд ч байгаа аж.
Нийслэл Осло хотоос 25 км-ийн зайд оршдог Еррум суурингийн хэд хэдэн байшин шаварт дарагджээ. Цагдаагийнхан алга болсон иргэд хөрсөнд дарагдсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Одоогоор 900 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.
“Нуранги доор хүмүүс байгааг бид мэдэж байгаа ч алга болсон 11 хүн бүгд байгаа эсэхийг мэдэхгүй байна” хэмээн орон нутгийн цагдаагийн газрын төлөөлөгч Рожер Петтерсон мэдэгджээ.
Хөрсний нуранг лхагва гарагийн өглөөнөөс эхэлсэн байна. Оршин суугчид онцгой байдлын газар руу залгаж байшин нь хөдлөөд байна хэмээн дуудлага өгчээ.
Норвегийн ерөнхий сайд Эрна Сульбер нөхцөл байдал маш аюултай байгаа учраас аврах ажиллагааг зөвхөн нисдэг тэргээр хийх боломжтой байна гэв.
68 настай оршин суугч “Газар удаан бас хүчтэй чичирхийлж байсан. Бүр хоёр удаа. Гэтэл гэнэт цахилгаан тасарч хөрш айлын хүн ирээд яаралтай эндээс явах хэрэгтэй гэсэн юм. Би гурван ачаа сэрээгээд түргэн хувцаслаад гарсан” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: ВВС