Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдаж 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа

Нийтэлсэн

Монголбанкны Хяналтын зөвлөл 2020 оны ээлжит хурлаа 12 дугаар сарын  28-нд онлайнаар хийв. Тус хурлаар Хяналтын зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, гишүүдийн саналыг тусган баталлаа.

Цаашдаа Хяналтын зөвлөлийн гишүүд өөрсдийн үйл ажиллагааг интернетийн орчинд ажиллах чадавхиа нэмэгдүүлэх, Монголбанкны зүгээс цар тахлын хүндрэлийг даван туулахаар авч буй арга хэмжээнд анхааралтай хандаж,  дэмжлэг туслалцаа үзүүлэх арга замыг эрэлхийлж ажиллахаар тогтлоо. Дараа жил цар тахлын хүндрэлээс Монгол Улсын эдийн засгийг гаргаж, сэргээж, хөгжүүлэх, санхүүгийн нөөц хөрөнгийн ашиглалтыг сайжруулах талаар Монголбанкны холбогдох газар, хэлтсүүдийн хийсэн ажлын үр дүнд илүүтэй анхаарахыг Зөвлөлийн гишүүд тэмдэглэн ярилаа.

Монголбанкны Дотоод аудитын газарт(ДАГ)ажилласан гадаадын зөвлөхийн эхний тайлантай танилцаж, тэнд онцлон тэмдэглэсэнчлэн тус газрын бие даасан, ажил хэрэгч, банкны нийт ажлыг сайжруулах санал санаачилгад зориуд анхаарч, олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх,  улмаар эрсдэлд суурилсан дотоод аудитыг хэвшүүлэх,  хяналт шалгалт, аудит үйлчилгээг зөв хослуулан ажиллах, ажилтнуудынхаа ажлаа сайжруулъя, шинэлэг байдал нэвтрүүлье гэсэн  сэтгэлгээг нь дэмжиж ажиллахыг ХЗ-ийн гишүүд тэмдэглэн ярилаа. Үүний тулд ДАГ-ын ажилтнуудын дунд сургалт судалгааны ажлыг эрчимжүүлэх, тэдний ажиллах дүрэм журам, ажлын стратеги төлөвлөгөөгөө шинэчлэх, боловсон хүчний мэдлэг боловсрол, урамшуулал, албан тушаал дэвшүүлэх олон арга хэмжээ авч болохыг Гадаадын зөвлөхийн тайланд дурдсаныг Хяналтын Зөвлөл анхааралдаа авч, цаашдаа мониторинг хийж ажиллах болно.

Мөн олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, тэдний зөвлөхүүд, хөндлөнгийн аудитын байгууллагаас  Монголбанкны бие даасан байдал, засаглал, ялангуяа арилжааны банкуудын мэргэжлийн удирдлага, төлбөрийн чадваргүйтлийн тохиолдлыг шийдсэн арга хэлбэр, дотоод аудит, санхүүгийн байдал зэрэгт хийсэн дүгнэлт, санал зөвлөмжийн хэрэгжилтийг Монголбанкны удирдлага зориуд авч үзэх, тодорхой арга хэмжээ авах зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэв.

Хяналтын зөвлөлөөс 2021 онд нэлээд хэдэн судалгааны ажлыг хийхээр төлөвлөгөөндөө тусгасан бөгөөд 2020 онд эхлүүлсэн судалгааны ажлын үр дүн, цар тахалтай байгаа өнөөгийн онцгой үед Монголбанкны зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд Хяналтын зөвлөлөөс өгөх үнэлэлт, дүгнэлтийн талаар дараагийн ээлжит хурлаараа хэлэлцэхээр тохиров.

Монголбанкны хяналтын зөвлөл

Улс төр2 цаг өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент2 цаг өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий2 цаг өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм2 цаг өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр2 цаг өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ1 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ2 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий3 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр3 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм3 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент3 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм3 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо