Яам

С.Чинзориг: Хүү багатай тэтгэврийн зээл олгох асуудлыг цагаан сараас өмнө шийдэхээр ажиллаж байна

Нийтэлсэн

Хуралдаанаар тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төсөл батлагдсантай холбоотойгоор дагалдах хоёр журмыг баталвал цаашид зээлийг тэглэж, зээл аваагүй иргэдэд үнэт цаас олгох боломжтой болох юм байна.

Тэтгэврийн зээлийн хугацааг зургаан сар болгож хүүг багасгах асуудлыг эцэслэн шийдээгүй байгаа боловч хүүг 6-аас дээш хувиар тооцохгүй байх гэж тооцож байгаа талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээллээ.

Сар шинийн баяраас өмнө зургаан сарын хугацаатай тэтгэврийн зээл олгох асуудлыг шийдэхээр ажиллаж байна гэдгийг тэрбээр нэмж хэлсэн юм.

Exit mobile version