Энтертайнмент
Оросын хамгийн аюултай хотуудын жагсаалтыг Кызыл, Магадан, Улаан-Үд тэргүүлжээ
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминОросын алдартай YouTuber болох Варламов энэ долоо хоногт ОХУ-ын хамгийн их гэмт хэрэг гардаг, хамгийн аюултай 10 хотын жагсаалтыг 2020 оны байдлаар гаргаснаа танилцуулжээ.
Уг жагсаалтад Монгол улстай хил залгаа бүс нутаг болох Тувагийн нийслэл Кызыл, Буриадын нийслэл Улаан-Үд хотууд нэг, гуравдугаар байрт орсон нь анхаарал татаж байна.
Тухайлбал Улаан-Үд хотод жилд 22,000 гэмт хэрэг гардаг нь ОХУ-ын дунджаас даруй гурав дахин өндөр үзүүлэлт гэнэ.
Харин Тувагийн нийслэл Кызыл хотод 100,000 хүн тутамд 35 хүн амины хэрэг ноогддог нь гэмт хэргээрээ дэлхийд алдартай Мексик (24.8), Бразил (30.5) улсуудынхаас ч өндөр үзүүлэлт болохыг Варламов мэдээлжээ.
Гэмт хэргийн гаралтаар ОХУ-д тэргүүлдэг 10 хотыг жагсаавал:
Кызыл
Магадан
Улаан-Үд
Благовещенск
Челябинск
Шахты
Дон дахь Ростов
Екатеринбург
Санкт Петербург
Москва