Улсын их хурал

Ковидын аюулаас монгол түмэн тун удахгүй ангижирч Ардын хувьсгалын 100 жилийн ойг баяр бахдал дүүрэн тэмдэглэнэ гэдэгт итгэлтэй байна

Нийтэлсэн

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ард иргэдэд зориулан өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр улиран одож буй 2020 он төр засаг, түмэн олон цар тахлн эсрэг нэгдсэн онцгой нэгэн жил болон өнгөрч байна. Цар тахлын оргил үед УИХ-ын сонгуулийг зохион байгуулж, ард түмний засаглах эрхийг хэрэгжүүлэгч төлөөллийг сонгосныг мэндчилгээнийхээ эхэнд дурдав.

Үргэлжлүүлэн УИХ Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан Үндэсний гурван хувьсгалыг хэрэгжүүлэхээр зорьж байгааг танилцууллаа. Үүнд:

Нэгдүгээрт, Хууль засагласан, эрүүл нийгэм шударга ёс сахилга хариуцлагыг эрхэмлэж, иргэнээ дээдлэн төрийг төлөвшүүлэх ЭРХ ЗҮЙН ХУВЬСГАЛ
Хоёрдугаарт, Өсөлтийн үр шим нь өрх иргэн бүхэндээ хүрсэн дандаж давхарга зонхилсон, ядууралгүй экспорт эрчимжсэн тогтвортой хөгжлийн өөрийгөө тэтгэх бүрэн чадавхтай улс болох ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТОЛЦООНЫ ХУВЬСГАЛ
Гуравдугаарт, Эрдэм авьяастай, эрүүл чийрэг хүнлэг ёс суртахуунтай дэлхийн түвшний монгол хүнийн төлөвшүүлэн, Авилгагүй амар тайван нийгмийг цогцлоон бүтээх НИЙГМИЙН ХУВЬСГАЛ ХИЙХ эрхэм зорилтыг өмнөө тавин хэрэгжүүлж байна хэмээв.
Өнгөрсөн жил УИХ 2020 онд 420 мянга гаруй ахмад настныхаа тэтгэврийн зээлийг тэглэх хуулийг баталсан бөгөөд 2021 оны 5 дугаар сардаа багтаан үлдсэн ахмадууддаа нэг сая төгрөгийг бэлэн мөнгөөр олгохоор ажиллаж байгаа.

Ковидын аюулаас монгол түмэн тун удахгүй ангижирч, Ардын хувьсгалын 100 жилийн ойг баяр бахдал дүүрэн тэмдэглэн өнгөрөөнө гэдэгт итгэлтэй байна хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.

Exit mobile version