Covid-19

“Амар” зочид буудалд тусгаарлагдаж байсан 5 хүнээс коронавирус илэрчээ

Нийтэлсэн

Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 11152 шинжилгээ хийлээ. Ингээд 22 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс Франфуртийн онгоцоор ирсэн иргэдийн гурав дахь давтан шинжилгээгээр долоо хүнээс илэрсэн бөгөөд зөөвөрлөгдсөн тохиолдол 406 болж байна. Амар зочид буудалд байсан 5 хүн, Жаргалант зочид буудалд тусгаарлагдаж байсан 2 хүний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн.

Мөн нэг резидент эмчээс мөн коронавирус илэрсэн. Нууц үеийнхээ хугацаанд халдвар илэрсэн боловч халдварыг цааш тарахаас сэргийлж Амар зочид буудалд байсан 100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэлт хийж, үйлчилгээний ажилчдыг сольж, өөр тусгаарлах байранд байрлуулсан гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Exit mobile version