Covid-19
КОВИД-19-ийн ВАКЦИНЖУУЛАЛТ хийж буй улс орнууд
Олон улсад “Pfizer/BioNTech”, “Moderna”, “Sputnik V” болон “Sinopharm” вакцинуудыг хийж байна. Ингээд аль улсад ямар төрлийн вакцин хийж байгаа талаарх мэдээллийг хүргэе.
Франц
- Pfizer/BioNTech вакциныг тарьж байна. Тус улсад эхний ээлжинд 19500 тун вакцин хүлээж авсан. 7000 гаруй асрамжийн газрын оршин суугчид болон ажилтнуудыг вакцинд 2021 оны эхнээс эхэлж хамруулна.
Герман
- 2020 оны 12 дугаар сарын 26-нд 101 настай эмэгтэйд BioNTech/Pfizer вакциныг анх хийжээ. 80 наснаас дээш иргэд, настай, өвчтэй хүмүүсийн асрагч нар болон эрүүл мэндийн ажилтнуудыг эхний ээлжинд хамруулна. 2021 оны 1 дүгээр сарын сүүлчээр 3-4 сая тун, 3 дугаар сар гэхэд 11-13 сая тун хүлээн авч, эхний ээлжинд хамрагдах иргэдийг вакцинжуулж дуусна гэж төлөвлөж байна. Нийт 84 сая хүнийг бүрэн вакцинжуулахад жилийн хугацаа шаардагдана гэж тооцоолжээ.
Грек
- Pfizer/BioNTech вакциныг хамгийн эхэнд түргэн тусламжийн төвийн ахлах сувилагчид хийжээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь вакцин хийлгэсэн 3, 4 дэх хүмүүс болжээ.
Хорват
- Ахмад настнуудын асрамжийн газарт амьдардаг 81 настай хүнд анх хийжээ. Pfizer/BioNTech вакцины 9750 тун тус улсад тээвэрлэгдэн иржээ. Нийт 5.6 сая тунг захиалсан. Үүнээс:
- AstraZeneca-гийн 2.7 сая тунг захиалсан байгаа
- CureVac-аас 300 мянган тунг захиалсан
- Pfizer болон Modernaгаас 1 саяыг захиалсан
- Johnson & Johnson-оос 900 мянган тунг захиалсан
- Вакцинжуулалт үнэ төлбөргүй, сайн дурынх байна.
Чех
- 9750 тунг эмнэлэгүүдэд тарааж байгаа
- Ерөнхий сайдынх нь мэдээлснээр 10.7 сая хүнээс 9 сая хүнийг вакцинд хамруулна
- Нийт 15.9 сая вакцин захиалснаас Pfizer/BioNTech-ээс 8 саяыг авна
Дани
- Асрамжийн газарт байгаа хүмүүст хийж эхэлсэн. Анхны тунг 79 настай хүнд хийжээ.
- Pfizer/BioNTech вакцины анхны тунг 13331 хүнд буюу нийт хүн амын 0.23 хувьд хийсэн.
Финланд
- Эрүүл мэндийн салбарын эрсдэлт нөхцөлд ажиллаж буй 6 хүнд Pfizer/BioNTech вакцины анхны тунг хийжээ
- Вакциныг хүссэн хүн бүхэнд үнэ төлбөргүй хийх стратегитэй гэж Засгийн газар нь мэдэгдсэн.
Унгар
- Pfizer/BioNTech вакциныг эрүүл мэндийн салбарын ажилтнуудад 12 дугаар сарын 26-наас хийж эхэлжээ. Эхний ээлжинд 4875 хүнд хийх тун хүлээн авсан. 12 дугаар сарын 28-ны өдөр ОХУ-ын Спутник вакцины 6000 тунг хүлээн авчээ.
Израил
- 71 настай Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Pfizer/BioNTech вакцины анхны тунг хийлгэсэн.
Итали
- Pfizer/BioNTech вакцины анхны тунг сувилагчид хийв.
Кувейт
- Pfizer/BioNTech вакцины 150 мянган тунг хүлээн авчээ.
Мексик
- Pfizer/BioNTech вакцины 3000 тунг хүлээн авч, анхны тарилгыг сувилагчид хийжээ.
Польш
- Pfizer/BioNTech вакцины анхны тунг Дотоод хэргийн яамны дэргэдэх эмнэлэгийн сувилагчид хийжээ.
Катар
- Pfizer/BioNTech вакцины анхны тээвэрлэлтийг хүлээн авсан. Вакцины хоёр тунг тус тусад нь 3 долоо хоногийн зайтайгаар 7 анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээний төвүүдэд хийхээр төлөвлөж байгаа. Тус улс мөн Moderna, Oxford-AstraZeneca вакциныг худалдан авах гэрээ байгуулсан.
Румын
- Pfizer/BioNTech вакцины анхны тунг хийжээ. 10 мянган тунг хүлээн авсан.
ОХУ
- Өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн Спутник вакциныг иргэдэд тарьж эхэлсэн.
Саудын Араб
- Pfizer/BioNTech вакцинжуулалт хийж эхэлсэн.
Серб
- Ерөнхий сайд нь Pfizer/BioNTech анхны тунг хийлгэж, вакцинжуулалтын хөтөлбөрөө эхлүүлсэн. Нийтдээ 60 мянган тунг авахаар ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжинд асрамжийн газруудад болон эрүүл мэндийн ажилтнуудад хийнэ.
Словак
- Засгийн газрын Халдварын хорооны гишүүнд Pfize/BionTech вакцины анхны тунг хийжээ.
Швейцар
- Pfizer/BioNTech вакцины анхны тунг асрамжийн газар амьдардаг 90 настай хүнд хийжээ.
Арабын нэгдсэн эмирт улс
- Pfizer/BioNTech, Sinopharm гэсэн хоёр вакцин хэрэглэхээр зөвшөөрчээ.
Англи
- 90 настай эмээд Pfizer/BioNTech вакцины анхны тунг хийжээ.
АНУ
- Pfizer/BioNTech вакциныг түргэн тусламжийн төвийн сувилагчид анх хийжээ. Хөтөлбөр эхэлсэнээс хойш сая гаруй иргэнийг хамруулаад байна. АНУ-ын холбогдох байгууллага Modernа-гийн үйлдвэрлэсэн вакциныг баталсан.
Беларус
- Спутник вакциныг хийж эхэлсэн. Ерөнхийлөгч Лукашенкогийн мэдэгдсэнээр тус улсын 2 сая хүнийг сайн дурын вакцинжуулалтын хөтөлбөрт хамруулахаар зорьж ажиллана гэв.
Энэтхэг
- AstraZeneca-г онцгой байдлын үед хэрэглэх вакцинаар баталсан. 2021 оны эхний найман сард 1.5 тэрбум хүний 300 сая хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөж байгаа аж. Тус орны вакцин үйлдвэрлэгч SII компани нь AstraZeneca-гийн 50 сая тунг худалдан авсан бөгөөд төрд нэг тунг 3.4 фунт, зах зээлд 15.6 фунтээр нийлүүлнэ. Энэтхэгийн Засгийн газар Энэтхэгийн үйлдвэрлэгч Bharat Biotch компанийн COVAXIN, Zydus Cadila компанийн ZyCoV-D болон ОХУ-ын Sputnik-V гэсэн гурван вакциныг батлахаар ажиллаж байгаа аж.
Испани
- Pfizer-ийн 4.5 сая тун хүлээж аван, 2.3 сая хүнийг вакцинжуулна. Эхний ээлжинд асрамжийн газрын ахмад настангууд болон ажилтнуудыг, дараа нь эрүүл мэндийн ажилтнууд, бусад эмзэг бүлгийн иргэдийг, цаашлаад эрүүл мэндийн шаалтгаантай иргэдийг хамруулна. Нийт 47 сая хүний 15-20 сая хүнийг 2021 оны 6 дугаар сар гэхэд вакцинд хамруулна гэж төлөвлөж буй.
Аргентин
- ОХУ-ын Спутник вакциныг эрүүл мэндийн ажилтнуудад хийж эхэлнэ. Эхний ээлжинд 300 мянган тунг хүлээн авсан. Нийт 22 сая тунг худалдан авах аж.
Бельги
- ВioNTech/Pfizer вакциныг хүлээн авч, анхны тарилгыг ахмад настнуудын асрамжийн газарт амьдардаг 96 настай эмэгтэйд хийжээ. Эхний ээлжинд 9750 тунг хүлээн авчээ. 11 сая хүн амынхаа 70 хувийг 2021 оны эцэс гэхэд вакцинд хамруулахаар төлөвлөж байгаа аж.
Канад
- 2020 оны 12 дугаар сарын 14-нд 89 настай эмэгтэйд анхны вакциныг хийжээ. Moderna вакциныг баталсан бөгөөд эхний ээлжинд 30 мянган тунг хүлээж авсан байна. 414 сая вакцин худалдан авах гэрээ байгуулсан.
Чили
- Рfizer/BioNtech вакцины 10 мянган тунг хүлээн авчээ. Анхны вакциныг 42 настай сувилагчид хийсэн.
Коста Рика
- Рfizer-BioNTech вакциныг ахмад настнуудын асрамжийн газарт амьдардаг 91 настай эмэгтэй хүнд хийжээ. Эхний ээлжинд 9750 тунг хүлээн авчээ. Нийтдээ 3 сая тунг авах гэрээ байгуулсан. Ингэснээр 1.5 сая хүнд хийнэ. AstraZeneca болон Covax механизмаар дамжуулан нэмж вакцин худалдан авч, 3 сая хүн буюу нийт хүн амын 60 хувийг вакцинд хамруулах болно.