Улс төр

Хөл хориог 14 хоног сунгах саналыг Засгийн газар өнөөдөр хэлэлцэнэ

Нийтэлсэн

Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж, нийслэлд тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгах эсэхийг шийднэ.

Улсын онцгой комиссын хуралдаан 11:00 цагт эхлэх бол Засгийн газрын хуралдаан 14:00 цагт хуралдах товтой байна.

Нийслэл хотод тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэрэг нэгдүгээр сарын 6-ны өдөр буюу лхагва гарагт дуусгавар болно. Үүнтэй холбоотойгоор хөл хориог сунгах эсэх мэргэжлийн 11 байгууллагын эрсдлийн үнэлгээг хийсэн.

Мэргэжлийн 11 байгууллагын гаргасан эрдслийн үнэлгээнд үндэслэн хөл хориог 14 хоног сунгах саналыг гаргаад байгаа болохыг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ. Энэхүү саналыг УОК, Засгийн газарт танилцуулах бөгөөд эцсийн шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргах юм.

Өнөөдрийн байдлаар манай улсад шинэ коронавирусийн 1263 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өчигдөр шинээр 21 тохиолдол илэрсэн нь бүгд Улаанбаатар хотод байгаа юм.

Exit mobile version