Нийгэм
ШӨХТГ-ын дарга хуурамч гэх шампанск зарсан асуудлаар тус компанийн удирдлагуудтай уулзаж байна
Шинэ жилийн баярын өдрүүдэд багагүй айл өрх үндэсний үйлдвэрлэгч гэгдэх “TSK Winery” ХХК-ийн оргилуун дарсыг хэрэглэсэн. Энэ үед тухайн бүтээгдэхүүнийг хуурамч байх магадлалтай талаар иргэд мэдээлсэн. Энэ асуудлаар ШӨХТГ-ын дарга Д.Бат-Эрдэнэ яг одоо тус компанийн удирдлагуудтай уулзаж, тайлбар авч байна.
Эхний байдлаар “Тээвэрлэлт саатсантай холбоотойгоор шилний нийлүүлэлт тасарч, хуучин шилээ ашигласан ба шампанск нь хуурамч биш, бусадтайгаа ижил гэдгийг “TSK Winery” ХХК-ийн зүгээс мэдэгджээ. Тиймээс Советское, Luxurios нэртэй хоёр шампанскийг шалгуулахаар Мэргэжлийн хяналтын лабораторд ханджээ.