Нийгэм
Улаанбаатараас орон нутаг руу халдвар тархах эрсдэл ӨНДӨР байна
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминЭМЯ, ХӨСҮТ-ээс коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. /2021.01.04/
Дархан-Уул, Орхон, Архангай аймгийн Батцэнгэл суманд халдварын тархалт хумигдсан гэж мэргэжилтнүүд үзэж байна. Нийслэлээс бусад аймаг, орон нутагт коронавируст халдвар /КОВИД-19/ тархах эрсдэлийн 19 дэх шатны үнэлгээг хийхэд Улаанбаатараас орон нутаг руу халдвар тархах эрсдэл өндөр байна гэсэн дүгнэлт гарсныг Эрүүл мэндийн сайдын зөвлөх хэллээ.
Улаанбаатар хотын хувьд өндөржүүлсэн байдлыг цуцлахад өвчлөл нэмэгдэх байдал харагдаж байна гэв.
Монгол Улс өргөн уудам нутагтай. Орон нутагт гарч байгаа голомтууд өөрийн гэсэн онцлогтой байгаа учраас тухайн нөхцөл байдлуудад тохирсон бодлогуудыг хэрэгжүүлж байна. Тохиолдлын тоог хянаж, дэгдэлтийн эрчмийг бууруулах чиглэлд арга хэмжээ авч байна гэлээ. Улаанбаатарт үүссэн голомтууд эрсдэл өндөр байгааг санууллаа.