Covid-19

О.Чимэгсүрэн: Дэлхийн улс орнууд хөл хориог үргэлжлүүлсээр байна

Нийтэлсэн

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэгсүрэн дэлхийн улс орнууд халдварын эсрэг ямар арга хэмжээ авч буй талаар мэдээллээ. Тэрээр ЭМЯ-ны 11:00 цагийн мэдээллийн үеэр “Дэлхийн улс орнууд хөл хориог үргэлжлүүлсээр байна” хэмээсэн юм.

Тодруулбал, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэгсүрэн “Дэлхийн улс орнуудад халдвараас сэргийлэх арга хэмжээ нь хөл хорио тогтоох явдал хэвээрээ байна. Оксфордын их сургуулийн мэдээний сангаас харахад сургууль, олон нийтийн байгууллагуудыг хаах, тээвэр, хөдөлгөөн, аяллыг зогсоох зэрэг арга хэмжээг 0-100 хүртэлх оноогоор дүгнэсэн байна.

Өнгөрөгч арванхоёрдугаар сарын дунд үе гэхэд Африкийн цөөн орнуудад 10-20 хувийн хөл хориотой, бусад орнуудад 40-100 хувь хүртэл хөл хорио тогтоосон байна. Энэ үеэр өвчлөл буурсан. Гэсэн хэдий ч шинэ жилийн өдрүүдэд оргил үедээ дэлхий дахинд 750 мянган хүн халдвар авч, 14-15 мянган хүн нас барсан байна.

Дэлхийн улс орнууд хөл хориог үргэлжлүүлсээр байна. Манай Улаанбаатар хотод идэвхтэй голомтууд байна. Өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалсантай холбоотойгоор өвчлөл нэмэгдэх дүр зураг харагдсан” хэмээсэн юм.

Exit mobile version