Энтертайнмент
Челси клуб 150 сая еврогийн үнэ бүхий 18 тоглогчийг зээлээр тоглуулж байна
Одоогийн байдлаар хөл бөмбөгийн ертөнцөд хамгийн олон тоглогчоо өөр багт зээлээр тоглуулж буй болон зээллэгээр явсан тоглогчид нь хамгийн үнэтэй байгаа багуудыг танилцуулж байна.
Эдгээрээс Италийн Серие А лигийн Аталанта клуб хамгийн олон буюу 47 тоглогчоо зээлээр тоглуулж байгаа бол араас нь мөн Италийн гурван клуб дараалан оржээ. Харин зээлээр явсан тоглогчид нь хамгийн өндөр үнэ тогтоож байгаа баг бол Английн Челси юм.
Лондонгийн баг нийт 150 сая еврогийн үнэ бүхий 18 тоглогчийг зээлээр тоглуулж буй. Тэдний араас Реал Мадрид, Интер Милан клубүүд бичигдэж байна.
Хамгийн олон тоглогчдоо зээлээр явуулсан 10 баг:
- Аталанта /Итали/ – 47
- Сассуоло /Итали/ – 31
- Интер /Итали/ – 30
- Фиорентина /Итали/ – 27
- НК Локомтива Загреб /Хорват/ – 25
- Сампдориа /Итали/ – 24
- Наполи /Итали/ – 24
- Женоа /Итали/ – 23
- Маккаби Тел Авив /Израил/ – 23
- Рэд Стар /Серби/ – 23
Зээлээр явуулсан тоглогчид нь хамгийн өндөр үнэтэй 10 баг:
- Челси /Англи/ – 150 сая евро – 18 тоглогч
- Реал Мадрид /Испани/ – 134 сая евро – 7 тоглогч
- Интер Милан /Итали/ – 112 сая евро – 30 тоглогч
- Фиорентина /Итали/ – 93 сая евро – 27
- Ювентус /Итали/ – 92 сая евро – 9 тоглогч
- Атлетико Мадрид /Испани/ – 87 сая евро – 11 тоглогч
- Бенфика /Португали/ – 86 сая евро – 12 тоглогч
- Манчестер Сити /Англи/ – 84 сая евро – 16 тоглогч
- Рома /Итали/ – 82 сая евро – 20 тоглогч
- Аталанта /Итали/ – 79 сая евро – 47 тоглогч