Covid-19
Ковид-19 хөнгөн туссан хүн баярлах хэрэггүй гэдгийг Японы эмч анхааруулжээ
Японы нэгэн эмч коронавирусийн халдвараар хөнгөн өвчилсөн хүмүүст цаашид ноцтой үр дагавар учирч болзошгүйг анахаруулжээ. Коронавирусээр хөнгөн өвчлөөд эдгэрсэн хүмүүс өөрсдийгөө азтай хэмээн баярлацгаадаг. Гэвэл Японы эмч баярлахад эрт гэсэн байна.
Халдварт хөнгөн байдлаар өртсөн хүмүүсийн 80% нь цаашид томоохон хүндрэлтэй тулгардаг гэжээ. Судалгаагаар ийм хүмүүс ихэвчлэн архаг хууч өвчингүй, залуучууд байдаг бөгөөд халдварт өртсөнийхөө дараа бие сулрах, нойрмог болох, толгой өвдөх, амьсгаадах, зүрхний хэмнэл алдагдах, үс унах, амтлах мэдрэмжээ алдах зэрэг шинж илэрсэн гэж гомдоллож байв.
Америкийн эрдэмтэд ч хүмүүсийг энэ өвчин тусаад эдгэрсний дараа янз бүрийн өвчин шаналалтай болдог гэж мэдэгдэж байжээ.