Эдийн засаг
502,310 ширхэг хувьцаа арилжжээ
2020 оны 2 дугаар сарын 04-ний өдөр I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 34,615,082 төгрөгийн үнийн дүн бүхий 502,310 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Монгол Даатгал” ХК ( CHE+15.00%) болон “Монос Хүнс” ХК (MFC+4.54%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Хай Би Ойл” ХК (HBO-14.29%) болон “Махимпекс” ХК (MMX-9.56%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“TOP 20” индекс 0.53 хувиар өсч 18824.32 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,670,205,699,414.52 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ