Бидэнтэй нэгд

Улс төр

Б.Энхбаяр: Шүүгч, шүүхийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас хамгаалах хэрэгтэй

Нийтэлсэн

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөлд шүүх, шүүгчийн хараат бус байдлыг хэрхэн хамгаалах хийгээд хэрэв зөрчил гаргавал ямар хариуцлага тооцох талаар УИХ-ын гишүүн Д.Ганбат тодрууллаа.

Тэрбээр “Шүүх, шүүгч хараат бус байна. Шүүх, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн, хараат байдлаар асуудлыг шийдвэрлэсэн байвал ямар хариуцлага хүлээх вэ. Сахилгын хариуцлага тооцоод өнгөрөх юм уу. Эсвэл өөр төрлийн ял зэм байна уу. Шүүхийн хараат бус байдлыг хангахын тулд цалин хөлс чухал. Хуулийн төсөлд энэ талаар орсон уу” гэсэн юм.

2016 онд УИХ-ын 48-р тогтоолоор 699 шүүгч ажиллахаар тогтоол баталсан боловч өнөөдрийг хүртэл заасан орон тоонд хүрээгүй

Түүний асуултад УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр “Шүүгчийн хараат бус байдал, шүүх эрх мэдлийн бие даасан байдалд халдаж, алдагдуулж байгаа шийдвэрийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гэсэн Үндсэн хуулийн бие даасан дээд түвшинд шийдвэр гаргаж байгаа гэсэн дүгнэлт байдаг. Тиймээс бие даасан институт, эрх мэдэл гэдэг утгаар нь энэ хүмүүсээс хамгаалах хэрэгтэй. Ажлын хэсгээс төсөлд шинэ томъёолол оруулсан. Агуулга нь Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ шүүхийн бие даасан, хараат бус байдалд халдсан бол Шүүхийн ерөнхий зөвлөл даруй хуралдаж, Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт хүргүүлнэ гэж заасан. Үндсэн хууль ёсоор Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгч, шүүхийн хараат бус байдлыг хамгаалах ёстой. Шүүх эрх мэдэлд халдаад байхад ШЕЗ хамгаалахгүй байсаар ирсэн. Тиймээс хэрэв ийм тохиолдол гарвал халдсан хүмүүсийг Үндсэн хуулийн Цэцэд хандаж, огцруулна” гэлээ.

Өнөөдрийн байдлаар манай улсад 518 шүүгч ажиллаж байна. 2016 онд УИХ-ын 48-р тогтоолоор 699 шүүгч ажиллахаар тогтоол баталсан боловч өнөөдрийг хүртэл заасан орон тоонд хүрээгүй гэдгийг ШЕЗ-өөс танилцууллаа.

Шүүгчийн ачаалал өндөр байгаа бөгөөд иргэний хэрэг 200 орчмыг шийдвэрлэхээр тусгасан байдаг ч 300-400 хэргийг шийдвэрлэж байгааг мөн хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр шүүгчийн цалинтай холбоотой зөрүүтэй мэдээлэл нийгэмд түгснийг хэлсэн юм. Өөрөөр хэлбэл манай улсад ажиллаж байгаа

  • анхан шатны шүүгч нарын дундаж цалин 2.7
  • давж заалдах шатны шүүгч нарын дундаж цалин  3 сая байдаг гэв.

Харин Улсын Дээд шүүхийн шүүгч нарын цалин дунджаар 5-6 сая байдаг бөгөөд тус шүүхийнхэн тусдаа төсвөө батлуулдаг тул нийгэмд шүүгч нарын цалин дунджаар 5-6 сая гэсэн ойлголтыг төрүүлсэн байх гэдгийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр онцоллоо. 

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятадын Төв Радио Телевизийн нэвтрүүлгийн үзэсгэлэн Астанад нээлтээ хийлээ

CGTN мэдээ2 өдөр өмнө

Бие даасан технологийн хүч нь улс орны хөгжлийн тулгуур

CGTN мэдээ3 өдөр өмнө

АНУ-ын засгийн газрыг “түүхээс урвасан” гэж шүүмжилсэн байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Дин Шюешян “Бүс ба зам”-ын шинжлэх ухаан, технологийн солилцооны нээлтийн ёслолд оролцов

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад, Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал боллоо

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ5 өдөр өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр5 өдөр өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр5 өдөр өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент5 өдөр өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий5 өдөр өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм5 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр5 өдөр өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ6 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент1 сар өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн