Нийгэм
Хүүхдийнхээ утасны хэрэглээг хэрхэн хянах вэ?
Орчин үеийн хүүхдүүдийг бид шинэ үеийнхэн, Z үеийнхэн гэж нэрлэдэг. Тэдний олонх нь 1-2 настайдаа ухаалаг гар утас сонирхож, дуртай дуу шүлэг, хүүхэлдэйн киногоо үзээд сатаарчихдаг. Ээж аав нь ч үүнийг нь хориглоод байдаггүй, харин ч дэмжих хандлагатай байдаг.
Тиймээс хөл хорионы дэглэмд эцэг эхчүүд бага насны хүүхдийнхээ гар утасны хэрэглээг хэрхэн хянах тухай Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Хүүхэд өсвөр үеийн клиник”-ийн эмч Д.Энхтуяагийн зөвлөгөөг хүргэж байна. Тэрээр ухаалаг утас, компьютерт донтох нь сэтгэцийн эмгэг гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрсөн байдаг. АНУ-ын сэтгэцийн эмгэгийн оношийн V ангилалд “дэлгэцийн дон” гэж оруулсан байдаг. Тиймээс 1-5 хүртэлх насны хүүхдэд гар утас хэрэглэхийг нь аль болох хориглох хэрэгтэй. ТВ болон гар утас хүүхэд саатуулагч тоглоом биш гэдгийг манай ээж аавууд сайн ойлгох хэрэгтэй гэсэн.
Мөн том дэлгэцээс жижиг дэлгэц нь илүү хортой. Жижиг дэлгэцэд харагдаж байгаа өндөр нягтралтай дүрсийг харахын тулд нүд нүүрний булчин чангардаг.
Мөн том дэлгэцээс жижиг дэлгэц нь илүү хортой байдаг. Жижиг дэлгэцэд харагдаж байгаа өндөр нягтралтай дүрсийг харахын тулд нүд нүүрний булчин чангардаг. Цаашлаад хурц тод, байгалийн бус зохиомол гэрлийг удаан хугацаагаар харахад нүдээ цочроосноор тархинд нөлөөлж эхэлдэг.
Ингээд олон цагийн хэрэглээнээс үүдээд хүүхэд өөрийн эрхгүй ядаргаанд ордог. Ядаргаанд орсон хүүхэд хөдөлгөөний хомсдолд орж дархлааны систем суларч өвчлөмтгий болно. Иймд ээж аавууд 0-2 хүртэлх насны хүүхдэд гар утас тоглуулах, компьютерээр юм үзүүлэхийг хориглох хэрэгтэй. Учир нь энэ насанд хүүхдийн тархи хамгийн хурдацтай хөгжиж байдаг учраас дэлгэцтэй биш хүнтэй харилцах талаар хамгийн чухал зүйлийг суралцдаг нас юм.
Харин 2-5 настай хүүхдийг нэг удаа 30 минутаар, өдөрт нэг цагаас дээшгүй дэлгэц харуулж болно. Зургаагаас дээш насныханд мөн эцэг эхийн хяналт хэрэгтэй. Утсаараа “Minnecraft” биш лего тоглоом, машины уралдаан биш тоглоомон машин тоглох, ном уншиж өгөх, зурагт үзэх бусдын оролцоотой хамтарч тоглоом тоглох нь илүү чухал.
Энэ насанд хүүхэд дэлгэц харах, чанга дуу чимээ сонссоноор тайван бус уцаарлангуй, нойронд муу болох шинж тэмдэг илэрдэг. Тиймээс энэ насны хүүхдэд дэлгэц ширтүүлэх бус цуг тоглож, гадуур зугаалж, ном уншиж өгч, төсөөлөн бодох чадварыг сайжруулах нь хүүхдэд их сайн. Ээж аавууд минь хүүхдийнхээ сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэнд, биеийн дархлааг хамгаалахыг хүсвэл дээрх зөвлөгөөг сайн дагаарай.