Дэлхий

Нью-Йоркийн Хөрөнгийн бирж БНХАУ-ын газрын тосны компаниудыг бүртгэлээсээ хасаж магадгүй

Нийтэлсэн

Нью-Йоркийн Хөрөнгийн бирж БНХАУ-ын газрын тос олборлогч томоохон компаниудыг бүртгэлээсээ хасаж магадгүй болоод байна.

Пентагоны гаргасан БНХАУ-ын зэвсэгт хүчний эзэмшилтэй эсвэл удирдлага дор ажилладаг гэх компаниудын жагсаалтад газрын тос олборлогч БНХАУ-ын хамгийн том компани “CNOOC” багтжээ. Улмаар тус компани биржийн бүртгэлээс хасагдах магадлалтай болж байгаа юм. Түүнчлэн “PetroChina”, “China Petroleum”, “Sinopec” зэрэг компаниуд ч мөн хасагдаж магадгүй байна.

Өнгөрсөн долоо хоногт тус бирж БНХАУ-ын харилцаа холбооны гурван том компанийг бүртгэлээсээ хасна гэдгээ мэдэгджээ. БНХАУ-ын зэвсэгт хүчинтэй холбоотой нь тогтоогдсон компаниудад хязгаарлалт тогтоох АНУ-ын шийдвэрийн хүрээнд эдгээр компаниудыг биржийн бүртгэлээс хасаж байгаа ажээ.

Exit mobile version