Эдийн засаг

2020 онд алтны үнэ 25 хувиар буюу 2010 оноос хойших хамгийн өндөр дүнгээр өсөв

Нийтэлсэн

2020 онд алтны үнэ 25 орчим хувиар өссөн нь жилийн дүнгээр сүүлийн 10 жилийн хамгийн өндөр өсөлт болсон байна. 12 дугаар сард ам.долларын ханш суларч, 2018 оны дөрөвдүгээр сараас хойших доод түвшинд хүрсэн нь үүнд нөлөөлжээ.

2020 онд Төв банкнууд болон Засгийн газрууд эдийн засгаа дэмжих арга хэмжээ авч, нэмэлт төсөв баталснаар алтны үнэ наймдугаар сард дээд түвшинд хүрсэн юм. Харин “коронавирус”-ийн эсрэг вакцины нийлүүлэлт эхэлж, алтны үнэ бага зэрэг буурсан ч ам.долларын ханш сул байгаа нь алтны үнэд дэмжлэг болж байна. Алтны үнийн энэхүү өсөлт энэ онд үргэлжлэх төлөвтэй байгаа гэж “HSBC”-ийн шинжээчид тооцоолжээ.

Харин “2021 онд эдийн засаг сэргэх тул алтны үнийн өсөлт удаан үргэлжлэхгүй” гэж “Morgan Stanley”-ийн шинжээчид үзэж байна.

Даваа гарагийн өглөөний байдлаар алтны спот үнэ 1.06 хувиар өсөж, унц нь 1918.86 ам.доллар байна.

Exit mobile version