Covid-19

Улаанбаатарт 22 шинэ тохиолдол нэмэгдэж, улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 1308 боллоо

Нийтэлсэн

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа “2021 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр 11,581 хүнд PCR шинжилгээ хийснээс 22 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Шинэ халдварууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт гарсан голомт болон халдвар авсан сувилагч зэрэг өмнө бүртгэгдсэн халдварын ойрын болон дам хавьтлууд байна. Бусад аймагт халдвар илрээгүй. Улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тохиолдол 1308, дотоодын нийт халдвар 817 болоод байна” гэлээ.

Exit mobile version