Эрүүл мэнд
ХӨСҮТ: Коронавирус туссан 76 настай эрэгтэй нас баржээ
Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.01.05/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнгөрсөн хоногт нийт 11581 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 22 хүнээс халдвар илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Эдгээр хүний 12 нь Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгтэй холбоотой. Дөрөв нь өвдсөн сувилагчийн ойрын хавьтлаас илэрсэн. Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 491 болж байна. ХӨСҮТ-өөс таван хүн эдгэр эмнэлгээс гарлаа. Өнөөдрийн байдлаар 413 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Тэдний гурвынх нь биеийн байдал маш хүнд байна” гэлээ.
Түүнчлэн “Нэгдүгээр сарын 04-ний өдөр халдвар авсан оноштой хүн эмчлэгдэж байсан. Энэ хүн ХӨСҮТ-д тав дахь хоног дээрээ эмчлэгдэж байгаад нас барсан. Зүрхний архаг дутагдал гэсэн оноштой 76 настай, эрэгтэй хүн байсан” гэж тодотголоо.