Улаанбаатар
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10,946 хүн коронавирусийн тандалт, илрүүлэг шинжилгээнд хамрагджээ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10,946 хүн коронавирусийн тандалт, илрүүлэг шинжилгээнд хамрагдлаа. Шинжилгээний 25 төв, тандалтын 17 багт 261 эмч, эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд ажилласан.
Өнөөдрийн байдлаар шинжилгээнд нийт 398,068, PCR шинжилгээнд 327,467 хүн хамрагдаад байна. Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлж буйгаар коронавирусийн халдварын ойрын хавьтал 2,606, дам хавьтлын 20,772 иргэн байгаа аж.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс