Бидэнтэй нэгд

Улс төр

Ц.Оюунгэрэл: Миний мэдэгдэл өөрийгөө ч, гэр бүлээ ч эрсдэлд оруулж байгаа

Нийтэлсэн

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшихийн төлөө өрсөлдөхөө мэдэгдсэн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

 -Та Ерөнхийлөгчийн сонгуульд  намаасаа нэр дэвшихээ мэдэгдсэн нь шинэ оны анхны сюрприз байлаа. Олон нийт таны мэдэгдлийг янз бүрээр хүлээн авч байна. Улс төрийн гэнэтийн үйл явдал байсан ч, таны зорилго, зорилтод амжилт хүсье.

-Баярлалаа.

–Ер нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсон таны гол зорилго нь юу байв. Намын гишүүд чинь хэрхэн хүлээж авав? 

-Нэгдүгээрт нэг зүйлийг тодотгоход Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж том нэрлэх арай болоогүй байна. Өрсөлдөхийн төлөө горилж байгаагаа зарласан шүү дээ. Ингэж зарлах болсон гол зорилго маань ардчиллын нээлттэй соёлд хувь нэмэр оруулах байлаа. Өмнө нь хэн ч ингэж зарлаж байгаагүй. Хуулинд бол намууд сонгуулийн тов зарласны дараа 3-5 хоногийн дотор хүнээ зарлах тухай заалт байдаг. Гэтэл энэ гурав хоногийн дотор гаргах ёстой шийдвэрийн төлөө өрсөлдөх нам намын горилогчид бүгдээрээ л олны нүднээс далдуур лобби хийж явахаас өөр жишиг байхгүй байсан.

–Таныг дэмжиж байгаа хүмүүсийг харахад ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалж чадна гэж итгэж байх шиг байна. Та хүний эрхийг хангах чиглэлд яг юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Мөрийн хөтөлбөрийн шинжтэй зүйлд хариулах, ярих цаг болоогүй байна.

 –Монгол Улс улс төрийн хоригдлуудтай болсон гэдгийг та хүлээн зөвшөөрөх үү?

-Хүлээн зөвшөөрнө.

“НАМАЙГ ИЙМ МЭДЭГДЭЛ ХИЙНЭ ГЭДГИЙГ ХЭН НЭГЭН УЛСТӨРЧ ДАРГА НАР БАЙТУГАЙ ГЭР БҮЛИЙНХЭН МААНЬ Ч МЭДЭЭГҮЙ БАЙСАН”

–Таны ард С.Эрдэнэ мөн Ерөнхийлөгч Х.Баттулга байгаа гэх хардлага нийгэмд байна. Та Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийдсэн нь хэн нэгний нөлөө, оролцоо байв уу. Ер нь яагаад энэ тухайгаа эрт зарлаж, гэрэл цохиулав?

-Хариуцлагатай хэлье. Намайг ийм мэдэгдэл хийнэ гэдгийг хэн нэгэн улстөрч, дарга нар байтугай гэр бүлийнхэн маань ч мэдээгүй байсан. Ойр дотныхон маань бүгд гайхаж хүлээж авах шиг боллоо. Тал талаас л “Үнэн үү” гээд утсаар залгаж асууцгаасан. Он гарангуут мэдэгдэл хийнэ гэдгээ би өөрөө тооцож, бэлдсэн байсан. С.Эрдэнэ, Ерөнхийлөгч Х.Баттулга нар яаж яваад надтай хардагдаад байгаа юм бол доо. Аль алинтай нь уулзаагүй, яриагүй их удаж байна.

-Та түрүүнд яриандаа дурдлаа. Үеийн үед намууд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ нэлээд хожуу зарладаг гэж. Гэтэл аль намаас хэн нэр дэвших, дэвшихгүй нь тодорхойгүй, Үндсэн хуулийн маргаан ч дагуулж мэдэх улс төрийн  эмзэг бас илүү хүнд үед та ингэж мэдэгдсэн нь эрсдэл биш үү. Элдэв янзын дайралт, гүтгэлгээс айхгүй байна уу?

-Ардчилал бол ерөөсөө л сонголт өгдөг нийгэм. Хүмүүс олон сонголтоос таалагдсаныгаа сонгоод урагшаа явдаг тийм нийгэм. Ардчилалдаа үнэнч байя гэвэл хүмүүст сонголт өгөх ёстой. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 100 гаруй мянган хүн цагаан сонголт хийхэд би улс төрд хангалттай олон талын сонирхол, төлөөллийг хангасан сонголтууд гарч ирэх хэрэгтэй байгааг анх олж харж байсан.

Энэ удаад түрүүлж дуугарснаараа би хувь хүний хувьд эрсдэлд орж, ойр дотны хүмүүсээ ч эрсдэлд оруулж байгаа хэдий ч ардчиллыг амьд байлгах нь хамаагүй илүү үнэ цэнтэй санагдаж байна.

–Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр хүнд ард түмний дунд тааруу байгаа учраас таныг түүний өмнөөс олон нийтийн хэл амыг өөр дээрээ авч байгаа гэсэн улс төрийн нэг тоглолт гэж харах хүмүүс олон нийтийн сүлжээнд цөөнгүй байна лээ. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Ерөнхийлөгч Х.Баттулгатай 2017 оны долдугаар сараас хойш сонгууль ярьж үзээгүй.

“МИНИЙ ТӨСӨӨЛЖ БАЙГААГҮЙ ОЛОН ХҮН МЭДЭГДЛИЙГ МААНЬ ТАЛАРХАН ХҮЛЭЭЖ АВСАН”

 –Та олон нийтээс ирэх сайн, муу дайралтуудад сэтгэлзүйн хувьд бэлтгэлтэй байсан байх. Ялангуяа таныг “Гадаад нөхөртэй” гэх эсэргүүцэл харагдаж байна. Энэ бүхнийг  хэрхэн хүлээж авав. Нөгөөтэйгүүр гадаад нөхөртэй эмэгтэйг Ерөнхийлөгч болгосноос гадаад эхнэртэй эрэгтэй Ерөнхийлөгч болгосон нь дээр гэх хорлонтой явуулга ч гарах вий?

-Олон жилийн турш сонсч, уншиж, харж байсан сэдвүүд байна лээ. Энэ дайралтууд 15-20 жилийн турш янз бүрийн хэлбэрээр үргэлжилж байгаа юм. Хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөний төлөө тэмцэж ирсэн болохоор нэг ч хүнийг шүүхэд өгөлгүй явж ирсэн л дээ. Ерөнхийлөгчийн сонгуульд горилж байгаагаа мэдэгдсэний дараа дээрх сэдвүүд өргөн далайцтайгаар сэвэгдэж гарч ирж байна лээ. Нэг их цочирдолгүй хүлээж авсан. Гэхдээ сөрөг гэх бүх зүйл гүтгэлэг, доромжлол байгаагүй шүү дээ. Зарим нь яг миний өөрийн буруу үйлдлийг сануулж цацаж байна лээ.

-Жишээ нь?

-Чуулган дээр олон кноп дарсан үйлдэл байдаг. Энэ тухай олон удаа ярьж байсан даа, чуулган дээр олон цагаар санал хураалт болоход зарим гишүүн “Уулзалттай, утсаар ярья, 00 орчихоод ирье карт хариуцаад кноп дарж байгаарай” гэж захиад гарчихдаг. Бүх заалт дээр намаараа дэмжиж байгаа бол намынхаа гишүүдийн кнопыг хариуцах гэж нэг үйлдэл хааяа гарчихаад байдаг. Үүнийг хуралдаа яс суудаг хүмүүст даалгаж үлдээх явдал байдаг. Яг миний тэр олон кноп дардаг дээр  сайн харвал гишүүн асан Л.Болд миний ард утсаар яриад зогсож байдаг. Л.Болд гишүүн надад кнопоо захичихаад ажлаа амжуулж байгаа нь тэр. Бусад гишүүд уулзалттай л байсан. Бас  бүх зүйл сөрөг байсангүй. Маш олон хүмүүс ардчилалд яг ийм иргэний зориг хэрэгтэй байна, шинэ соёл оруулж ирж байгаад баярлалаа гэж урам зориг өгсөн. Миний төсөөлж байгаагүй олон хүмүүс мэдэгдлийг маань талархан хүлээж авсан.

–АН шинэ дүрэмдээ Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас нэр дэвшин сонгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж буй Ерөнхийлөгч дахин нэр дэвшихээр санал гаргавал намын Их хурлаар өрсөлдөгчгүй сонгож шийдвэрлэнэ гэж тусгасан байсан. Энэ заалт Ерөнхийлөгч Х.Баттулгад зориулсан өөрчлөлт гэдэг нь мэдээж тодорхой. Энэхүү дүрмийн өөрчлөлтийг та хүлээн зөвшөөрч байгаа юу?

-Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй заалт гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, намын Их хурлаар гишүүдэд танилцуулж санал хураалгаагүй. Нөгөө талаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр “Ерөнхийлөгчийг нэг удаа сонгоно” гэсэн үг, үсэг орчихоод байхад намын  дүрэмд “дахин нэр дэвших” гэдэг үг орж ирсэн нь буруу юм.

 –АН-ын дотоод байдал улам хүндэрч, тамга тэмдгээ булаацалдаж, С.Эрдэнийн нам, Ц.Тувааны нам гээд хоёр хэсэгт хуваагдчихлаа. Та аль намаас нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших юм бэ?

-Ардчилсан намаасаа дэвших эрх авахын төлөө намынхаа журмын нөхдөд хандаж мэдэгдэл гаргасан.

 –Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө АН дотоод эв нэгдлээ хангаж чадахгүй бол сонгуулийн үр дүнд сөргөөр нөлөөлнө. Одоогоор хэнийг нь намын дарга гэж гишүүд нь хүлээн зөвшөөрч байгаа вэ. АН-ын даргад өрсөлдөх таны шийдвэр хэвээрээ юу?

-Яг үнэнийг хэлэхэд одоо нам дотор үүссэн нөхцөл байдал энэ жилийн сонгуулийн өмнө цэгцлэхэд тун хэцүү болчихоод байна. Өнгөрсөн зунаас хойш бүтэн зургаан сарын хугацаанд аль эрт шийдэгдсэн байсан бол ирэх сонгуулийн бэлтгэлдээ намын гишүүд маань орж жигдэрчихсэн байх байлаа. С.Эрдэнэ, Ц.Туваан хоёр дараагийн намын даргыг сонгохын тулд хоёр талдаа гарчихаад байгаа гэж ойлгож байгаа. Дотоод асуудлын үл ойлголцлоо түр орхиж удахгүй ирэх сонгуульдаа намынхныхаа анхаарлыг хандуулья гэж бодож байна.

Эх сурвалж: News.mn

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятадын Төв Радио Телевизийн нэвтрүүлгийн үзэсгэлэн Астанад нээлтээ хийлээ

CGTN мэдээ2 өдөр өмнө

Бие даасан технологийн хүч нь улс орны хөгжлийн тулгуур

CGTN мэдээ3 өдөр өмнө

АНУ-ын засгийн газрыг “түүхээс урвасан” гэж шүүмжилсэн байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Дин Шюешян “Бүс ба зам”-ын шинжлэх ухаан, технологийн солилцооны нээлтийн ёслолд оролцов

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад, Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал боллоо

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ5 өдөр өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр5 өдөр өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр5 өдөр өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент5 өдөр өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий5 өдөр өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм5 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр5 өдөр өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ6 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент1 сар өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн