Бидэнтэй нэгд

Энтертайнмент

2021 оны спортын календарь: Онцлох 12 тэмцээн

Нийтэлсэн

Коронавируст цар тахал 2020 оныг самарсны улмаас спортын олон тэмцээн 2021 онд болохоор хойшлогдсон. Хүн төрөлхтний түүхэнд тодоор үлдэх жилийн дараах энэ он спортын түүхэнд тодоор бичигдэж магадгүй байна.

2021 онд биднийг хөл бөмбөгийн ЕАШТ, Олимп, Паралимп, Рагбийн Зургаан үндэстэн зэрэг сонирхолтой, гайхалтай үйл явдлууд хүлээж байгаа юм.

Хоёрдугаар сарын 06-наас гуравдугаар сарын 20. Rugby Union 2021 Six Nations

Уламжлал ёсоор Англи, Уэльс, Франц, Ирланд, Шотланд, Итали гэсэн зургаан улсын хооронд болдог Рагбийн 22 дахь удаагийн “Six Nations” тэмцээн ирэх сард эхэлнэ. Өнгөрсөн жилийн аварга Английн шигшээ баг тэмцээнийг Лондон хотноо Шотландын шигшээ багийг хүлээн авч нээх бол сүүлийн тоглолт гуравдугаар сарын 20-нд Франц, Уэльсийн хооронд болох юм.

Хоёрдугаар сарын 08-21. Австралийн их дуулга

Цар тахал гарснаас хойш зохиогдож буй талбайн теннисний гурав дахь их дуулга ирэх сард Мельбурн хотноо эхэлнэ. 109 дэх удаагийн Австралийн их дуулгаар өнгөрсөн онд найм дахь Австралийн их дуулгад түрүүлсэн Новак Жокович аваргаа хамгаалан тоглох юм.

Харин түүний гол өрсөлдөгч Рожер Федерер өвдөгний бэртлийн улмаас анх удаа Австралийн их дуулгыг өнжихөөр болсон. Мөн өнгөрсөн оны АНУ-ын их дуулгаас анхны түрүүгээ авч, Австралийн их дуулгын финалд Жоковичид хожигдсон Австрийн Доминик Тим даагаа нэхэх болно.

Хоёрдугаар сарын 7. Super Bowl

NFL буюу Хойд Америкийн хөл бөмбөгийн лигийн аваргыг шалгаруулах тоглолт хоёрдугаар сар бүрийн эхний ням гарагт болдог уламжлалтай. Энэ жилийн тэмцээн Флорида мужийн Тампа хотын Реймонд Жеймс цэнгэлдэх хүрээлэнд болох юм.

Гуравдугаар сарын 21-ээс арванхоёрдугаар сарын 5. Formula 1

Суудлын автомашины хамгийн дээд зэрэглэлийн тэмцээн болох Formula 1-ийн эхний гараа гуравдугаар сарын 21-нд болно. Энэ удаагийн Австралийн гараанд алдарт Михаэл Шумахерын хүү Мик Шумахер Formula 2-оос дэвшин гарч эхний уралдаандаа оролцох юм.

Formula 1-ийн долоон удаагийн аварга Михаэл Шумахерын дээд амжилтыг гүйцэж энэ жил найм дахь түрүүгээ авахаар Льюис Хамилтон зориглож байна. Их Британийн оны хамгийн нэр хүндтэй тамирчнаар тодорсон түүний эхний гараа ямар байх нь 2021 оны өнгийг тодорхойлно.

Нийт 23 гараанд арван багийн 20 тамирчин уралдахаас Макс Верстаппен, Чарль Леклер нарын шилдэг залуус амжилтаа ахиулахаар хүлээж байна.

Дөрөвдүгээр сарын 8-11. Мэргэжлийн гольф

Мэргэжлийн гольфын дөрвөн том тэмцээн/major/-ий нэг “The Masters” дөрөвдүгээр сарын 8-нд АНУ-ын Агаста хотод эхэлнэ. 2020 оны The Master мейжорт түрүүлсэн Дастин Жонсон аваргаа хамгаалж тоглох бол түүний гол өрсөлдөгч нь дөрвөн удаагийн мейжорын аварга Рори МакЛлори болон Ли Уэствүүд, Жон Рам нар байх юм.

Харин US Open мейжор зургаадугаар сарын 17-20, PGA Championship мейжор тавдугаар сарын 20-23, One Championship мейжор долоодугаар сарын 15-18-ны хооронд болно.

Тавдугаар сарын 9. Аваргуудын лигийн финал

Европын хөл бөмбөгийн холбооны Аваргуудын лигийн финал тавдугаар сарын 9-нд Туркийн Истанбул хотын Ататуркийн нэрэмжит олимпын цэнгэлдэх хүрээлэнд болно. 2019-2020 оны улирлын аварга Германы Байерн Мюнхен клуб аваргын цомоо хамгаалахын төлөө тоглох бөгөөд шөвгийн 16-д Италийн Лацио клубтэй таарсан.

Харин өнгөрсөн улирлын финалд хожигдсон Францын ПСЖ клуб Испанийн Барселона клубтэй тоглох бол Английн итгэл найдвар болсон Ливерпүүл, Манчестер Сити багууд хоёул Германы багтай таарсан байна.

Таваас зургаадугаар сар. NBA final

Хойд Америкийн сагсан бөмбөгийн холбооны аваргын төлөөх тоглолт тавдугаар сарын сүүл эсвэл зургаадугаар сарын эхэнд болно. Цар тахалтай холбоотойгоор үзэгчгүй эхэлсэн энэ улирал цаашид ч үзэгчгүй болох магадлалтай байгаа ба плэй-оффын тоглолтууд гуравдугаар сард эхлэх төлөвтэй байна.

Зургаадугаар сарын 11-ээс долоодугаар сарын 11. EURO 2020

Хөл бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээсэн, цар тахлын улмаас хойшлуулаад байсан, дөрвөн жилд нэг удаа болдог Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн /ЕАШТ/ зургаадугаар сарын 11-нд эхэлнэ. Нийт 51 тоглолтыг 12 хотод зохиохоор төлөвлөж байгаа ч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөж магадгүй байна.

Энэ удаагийн тэмцээний өмнөх жилүүдээс ялгарах гол онцлог нь 12 өөр улсыг дамнан зохиогдох явдал байсан юм. 2016 оны Европын аварга Португалийн шигшээ баг цомоо хамгаалах бол VAR /Video assistant referee/ анх удаа ЕАШТ-д ажиллана.

Зургаадугаар сарын 26-аас долоодугаар сарын 18. Tour de France

Франц болон түүний эргэн тойрон дахь улсуудыг дамнан 21 өдрийн турш зохиогддог Tour de France мэргэжлийн дугуйн спортын тэмцээн зургаадугаар сарын 26-нд эхэлнэ. 1903 оноос хойш зохиогдож буй тус тэмцээний 2020 оны уралдаанд Словенийн Тадей Погачар түрүүлсэн юм.

Зургаадугаар сарын 28-аас долоодугаар сарын 11. Wimbledon

Талбайн теннисний дөрвөн их дуулгын нэг Wimbledon зургаадугаар сарын 28-нд уламжлал ёсоор Английн Лондон хотноо эхэлнэ. Тус тэмцээнийг өнгөрсөн жил цар тахлын улмаас хойшлуулсан бөгөөд энэ нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш болоогүй явдал юм.

Зүлэгтэй талбай дээр болдог их дуулгад хамгийн олон удаа буюу 8 түрүүлсэн Швейцарын Рожер Федерер өвдөгний бэртлээ эдгээж амжвал тэмцээнд оролцох боломжтой. Гэвч тэрээр сүүлийн хоёр удаагийн тэмцээний түрүүгээ Новак Жоковичид алдаад байгаа юм.

Харин шороон талбайтай Францын их дуулга зургаа, асфальтан талбайтай Америкийн их дуулга наймдугаар сард болох юм.

Долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8. Олимп

29 дэх удаагийн зуны олимп Токио 2020 цар тахлын улмаас хойшлогдож 2021 оны долоодугаар сард болохоор болсон. Энэ удаагийн наадамд нийт 206 орны 11 мянга орчим тамирчин оролцох төлөвлөгөөтэй байгаа ба 33 спортын төрлөөр өрсөлдөх юм.

Түүхэндээ анх удаа бүхэлд нь хойшлуулсан зуны олимп 15 хоног үргэлжлэх ба үзэгчгүй болох эрсдэлтэй байна. Олимп зохиогдох Японы Токио хот гэлтгүй дэлхий даяарх цар тахлын нөхцөл байдал улам хүндэрч байгаа нь олимпын наадмыг дахин хойшлуулах эсвэл цуцлах нөхцөл ч үүсгэж мэдэх юм.

Наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5. Паралимп

16 дахь удаагийн зуны паралимп Японы Токио хотод наймдугаар сарын 24-нд эхлэх бөгөөд 22 спортын төрөлд 4400 орчим тамирчин өрсөлдөнө. Энэ нь паралимпын наадмыг Токио хотод зохиож буй хоёр дахь тохиолдол бөгөөд өмнө нь 1964 оны Токиогийн зуны олимпын үеэр болж байв.

Энэ удаагийн наадмаар дарвуулт завь, хөл бөмбөгийн тэмцээний оронд таеквондо, бадминтоны спортын тэмцээн анх удаа зохиогдоно.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа