Нийгэм

Хятадаас оруулж ирсэн PCR шинжилгээний сорьц авах багц хөлдсөн зөрчил илрүүлжээ

Нийтэлсэн

БНХАУ-аас Замын-Үүд боомтоор энэ сарын 03-ны өдөр “А” компанийн импортолсон “Коронавируст халдварын сорьц авах, PCR шинжилгээний багц” 243 мянган ширхэг бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх үед хилийн мэргэжлийн хяналтын албанаас хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар энэхүү бүтээгдэхүүнийг импортлохдоо зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, бүтээгдэхүүн хөлдсөн зөрчлийг илрүүлсэн байна. Иймд мэргэжлийн хяналтын байгууллагаас бүтээгдэхүүнийг түр хураан авсан бөгөөд оруулж ирсэн компанийг Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгаж байна.

Exit mobile version