Дэлхий

Хатуу хөл хорионы эхний өдөр Их Британид 1.3 сая хүн вакцин хийлгэжээ

Нийтэлсэн

Их Британийн Засгийн газар коронавирусийн халдварын тархалттай тэмцэх арга хэмжээгээ дахин чангатгаж, дахин хатуу хөл хорио тогтоосон талаар өмнө нь бид мэдээлж байсан. Тэгвэл Мягмар гараг буюу өчигдрөөс эхэлсэн хатуу хөл хорионы эхний өдөр Их Британид 1.3 сая хүн коронавирусийн халдварын эсрэг вакцин хийлгэсэн байна.

Их Британи “Pfizer-BioNTech” компанийн вакциныг яаралтай тусламжийн зориулалтаар ашиглах зөвшөөрлийг 11 дүгээр сарын сүүлээр олгож, өнгөрсөн 12 дугаар сарын 8-наас вакцинжуулалтыг эхлүүлснээр эмнэлзүйн туршилтаас гадуур вакцин хийж эхэлсэн анхны орон болсон юм. Эхний ээлжинд цар тахалтай тэмцэж буй эмнэлгийн ажилтнууд, 80-аас дээш насныхан, ахмадын асрамжийн газрын ажилтнууд вакцинжуулалтад хамрагдаж байгаа юм.

Их Британи “Pfizer”-ийн вакцинаас нийт 40 сая тунг захиалжээ. Нэг хүнд хоёр тунг гурван долоо хоногийн зайтай тарих ёстой бөгөөд хоёр дахь тунг тариулснаас хойш долоо хоногийн дараа дархлаа тогтоно.

Эх сурвалж: ВВС

Exit mobile version