Covid-19

“Ачтан-Элит клиник” эмнэлэгтэй холбоотой нийт 16 тохиолдол бүртгэгдсэн

Нийтэлсэн

Сүүлийн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод 41 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 16 батлагдсан тохиолдол нь “Ачтан-Элит клиник” эмнэлгийн голомттой холбоотой гэдгийг Тандалт, судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа хэллээ.

Тэрбээр “Энэ сарын 4-нд тус эмнэлэгт коронавирусийн голомт бүртгэгдсэн. Эмнэлгийн эмч ажилчид есөн хүн халдварт өртсөн байсан. Үүнтэй холбогдуулан гэр бүлийн болон хамт ажилладаг хавьтлыг шинжилгээнд хамруулж тандалт судалгаа хийсэн. Гэр бүлийн хавьтлаас коронавирус илэрсэн. Ачтан эмнэлэгтэй холбоотой нийтдээ 16 тохиолдол бүртгэгдсэн. Эмнэлгийн эмч ажилчдыг тусгаарлан ажиглаж, эхний шинжилгээнүүдийг аваад байна” гэж хэллээ.

Мөн 12 сарын 15-наас хойш “Ачтан-Элит клиник” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, үйлчлүүлсэн иргэд гэрийнхээ ойролцоох түргэн оношилгооны цэгүүдэд шинжилгээ өгөхийг хэллээ.

Exit mobile version