Covid-19

АНУ-ын Калифорни муж ачааллаа дийлэхгүйн улмаас амьдрах чадвар муутай өвчтөнүүдээ эмнэлэгт хүлээж авахгүй байх дүрмийг мөрдөж эхэлсэн

Нийтэлсэн

Эрүүл мэндийн яамны Ахлах шинжээч Д.Нарангэрэл шаардлагагүй тохиолдолд гадагш гарахгүй, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг анхаарууллаа.

Тэрбээр “Их Британид коронавирусийн халдвар оргил үедээ хүрсэн талаар тус улсын Өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлжээ. Ингэж оргилдоо хүртэл нэмэгдсэн нь Европын улсуудад зул сарын баяр болсонтой холбоотой.

Түүнээс гадна АНУ-ын Калифорни мужид зул сарын баяртай холбоотойгоор өвчлөл их нэмэгдэж, эмнэлгийн орны ачаалал дийлдэхгүй болсон тул амьдрах чадвар муутай өвчтөнүүдийг эмнэлэгт авахгүй гэсэн дүрмийг мөрдөж эхэлжээ.

Баяр ёслол тэмдэглэж, гэртээ хүн урьсан тохиолдолд коронавирусийн халдвар өндөр тархаж байгааг Европын орнуудад болсон зул сарын баярын үйл явдал харуулж байна.

Иймд манай иргэд хүний бөөгнөрөл үүсгэхгүй байж, онц шаардлагагүй бол гадуур явахгүй байхыг анхааруулж байна” гэсэн юм.

Exit mobile version