Нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дахин нэг эмэгтэй хүүгийнхээ гарт амиа алдлаа

Нийтэлсэн

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 5-ны өдөр яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдэж ирсэн эмэгтэй нас барсан байна.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд оршин суух хаягтай 47 настай эмэгтэй  Гэмтэл согог судлалын үндэсний төвд түргэнээр хүргэгдэж ирээд нас баржээ. Энэхүү хэрэгт албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, талийгаачийг түүний төрсөн хүү болох 24 настай Г гэгч нь согтуурсан үедээ зодож, хүнд гэмтэл учруулсан болох нь тогтооджээ. Улмаар талийгаач ухаангүй байсаар эмнэлэгт амьсгал хураасан байна.

Түүнчлэн хэрэг гарах үед талийгаач мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх ба ээж, хүү хоёр маргалдсаны улмаас дээрх хэрэг гарсан гэж үзэж байгаа ажээ. Одоогоор сэжигтэн этгээдийг саатуулж, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Exit mobile version