Эдийн засаг

Азийн эдийн засаг бусад бүсээс хурдтай сэргэж буй нь хувьцааны зах зээлд нөлөөлнө

Нийтэлсэн

2021 онд “MSCI Asia Pacific” индекс найман хувиар өсөж, “S&P 500” индексийн зургаан хувийн өсөлтөөс давна гэж шинжээчид тооцоолж байгааг “Bloomberg”-ийн судалгаа харууллаа.

Өөрөөр хэлбэл энэ онд Азийн хувьцаанууд хамгийн өндөр өсөх төлөвтэй байна. “Коронавирус”-ийн вакцин гарч, өөдрөг хүлээлт бий болж байгаа нь Азийн технологийн компаниудын хувьцаанд эергээр нөлөөлөх төлөвтэй байгаа аж.

Түүнчлэн цар тахлаас үүдэлтэй хямралаас Азийн орнууд, ялангуяа БНХАУ-ын эдийн засаг Европ, АНУ-аас илүү эрчимтэй сэргэж байгаа ажээ. Үүнийг дагаад Азийн компаниудын хувьцаа өсөх хандлагатай байна.

Иймд “Азийн хувьцаанууд 2021 оны хөрөнгө оруулалтын сонголт байх болно” гэж “Global CIO Office”-ийн Гүйцэтгэх захирал үзэж байна. Тэр дундаа ногоон хөгжилд чиглэсэн технологийн компаниудын хувьцаа хамгийн өсөлттэй байх төлөвтэй байна. Мөн энэ онд Азийн компаниудын ногдол ашгийн хэмжээ нэмэгдэх хүлээлт өндөр байгааг тооцоолжээ.

О.Адьяасүрэн

Exit mobile version