Нийгэм

Цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчдийг нутгийн захиргааны байгууллага хариуцна

Нийтэлсэн

Цахим тоглоомын үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлж гэрчилгээ авдаг, харин интернэт кафе ажиллуулахад ямар нэг зөвшөөрөл авдаггүй байсан.

Шинэчлэн баталсан Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар дээрх газрууд болон барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдэд тавих шаардлага, хяналт, ажиллах цагийн хуваарийг баталж мөрдүүлэх зэргийг нутгийн захиргааны бүх шатны байгууллага хариуцах болсон юм.

Иймээс Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолын дагуу мөрдөж байсан “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг хүчингүй болголоо. 2020 оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд цахим тоглоомын 590, үүнээс орон нутагт 300, нийслэлд 290 газар ажиллаж байна.

Exit mobile version