Дэлхий

СУДАЛГАА: Ковидын хямралын үед эмэгтэйчүүд илүү сайн удирдагч байна

Нийтэлсэн

Ковид-19-ийн хямралын үеэр эмэгтэйчүүд аливаа асуудлыг удирдан чиглүүлэхдээ эрчүүдээс илүү чадварлаг гэсэн судалгааны тайлан гарсан талаар Харвардын бизнес тойм сэтгүүлийн цахим сайтад мэдээлжээ.

2020 оны 3-6-р сарын хооронд  454 эрэгтэй, 366 эмэгтэйг хамруулан хийсэн судалгаанд эмэгтэйчүүд илүү өндөр үнэлгээтэй үр дүн гарчээ. Өөрөөр хэлбэл, цар тахлын үед эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаа урьд өмнө харьцуулагдаж байсан үр дүнгээс ч их байгаа нь ковидын үед эмэгтэйчүүд илүү сайн ажиллах хандлагатай байгааг харуулж байна. Учир нь манлайллын дараах ерөнхий 19 чадварын үзүүлэлтээс 13-т нь эмэгтэйчүүдэд илүү эерэг үнэлгээг өгчээ. Тодруулбал,

  1. Санаачилгатай байдал
  2. Уян хатан байдалд суралцах
  3. Бусдад урам зориг өгөх
  4. Бусдыг хөгжүүлөх
  5. Харилцаа холбоог бий болгох
  6. Шулуун, шударга байдлыг харуулах
  7. Мэргэжлийн түвшинд харьцах
  8. Хамтын ажиллагаа ба багаар ажиллах
  9. Ажлын байрны өөрчлөлт хийх
  10. Шийдвэр гаргах
  11. Шинэлэг зүйлийг нэвтрүүлэх
  12. Асуудлыг шийдвэрлэж, дүн шинжилгээ хийх
  13. Үйлчлүүлэгч ба туршлагад төвлөрөх
  14. Үр дүн рүү чиглүүлэх
  15. Олон талт байдлыг эрхэмлэх
  16. Хэтийн зорилго тодорхойлох
  17. Стратегийн хэтийн төлөв боловсруулах
  18. Техникийн эсвэл мэргэжлийн ур чадвар
  19. Эрсдэлтэй алхам хийх гэсэн үндсэн чадваруудад доорх үнэлгээг өгчээ.

 

Мөн удирдлагадаа сэтгэл хангалуун байдаг эсэх, тэдний тууштай байдлын талаарх асуултад хариулсан ажилчдийн  хариултад үндэслэн  доорх үзүүлэлтийг гаргажээ. Ингэхдээ эрэгтэй удирдагчдын ажилд оролцож буй оролцооны түвшин дунджаас арай доогуур байсан бол эмэгтэй удирдагчдын оролцоо илүү өндөр байв. Мөн эрэгтэй, эмэгтэй удирдагчдыг хоёуланг нь дунджаар 51 хувьтай хэмээн дүгнэжээ.

Эх сурвалж: Harvard Business Review 

Exit mobile version