Нийгэм

Д.Бэхбаяр: Зуслангийн байшингаа халааж, галлаж орхих тохиолдол буурахгүй байна

Нийтэлсэн

“Монгол Улсын төлөө” булангийнхаа зочноор Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Бэхбаярыг урьж ярилцлаа.

-Сүхбаатар дүүргийн онцгой байдлын хэлтэс онцлогтой. Танай хамт олон шинэ оноо ямар амжилт бүтээлээр угтав?
-Нийслэлийн хэмжээнд 2020 онд 1813 удаагийн гал түймэр гарсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 37.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл, хөл хориотой холбоотойгоор нийслэлчүүдийн галын аюулгүй байдал сайжирчээ гэсэн үг. Гал түймрийн улмаас 30 гаруй хүн бэртэж гэмтэж нас барсан. Иргэдийн өмч хөрөнгөнд 3.7 тэрбум төгрөгийн хохирол учирч 31 хүн түлэгдэж гэмтсэн байгаа юм.

Өөрөөр хэлбэл, хөл хориотой холбоотойгоор нийслэлчүүдийн галын аюулгүй байдал сайжирчээ гэсэн үг.

Сүхбаатар дүүргийн хэмжээнд 297 удаагийн гал түймрийн дуудлага ирсэн нь өнгөрсөн жилээс 16 хувиар буурсан. Эндээс харахад гал түймрийн дуудлага нэлээдгүй буурсан нь хөл хорионы үед иргэд гэртээ байхаас гадна гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг түлхүү хүргэсэнтэй ч холбоотой. Улирлын онцлогоос хамаарч бүх төрлийн сэрэмжлүүлэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тасралтгүй хүргэж байна.

Дүүргийн онцгой байдлын хэлтсийн хувьд  2020 он ажил хэрэгч, санал санаачилга арвин жил байлаа. Нөөц бололцоогоо ашиглаад анги байгууллагын гадна, дотно орчноо тохижуулахад 30 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Цар тахалтай тэмцэх чиглэлээр дүүргийн онцгой комисс 380 сая төгрөг зарцуулсан. Хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны түвшин доогуур иргэдэд хүнсний багц хүргэх зэргээр хөл хорионы үед нийгмийн халамж руу чиглэсэн ажлуудыг хийсээр байна. Хандивлагч байгууллагуудаас ирсэн тусламжийг онцгой байдлын байгууллага хадгалалт, хамгаалалтыг нь хариуцан удирдан чиглүүлж байна.

-Хөл хорионы үеэр ямар чиглэлийн дуудлага, мэдээлэл зонхилж байна.Баярын амралтын өдрүүдэд нөхцөл байвал хэр байсан бэ?
-Дүүргийн онцгой байдлын хэлтэс 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй. Зуслан, гэр хорооллын бүсэд гал унтраах ангитай гэдгээрээ онцлогтой. Хүн амын нягтаршил суурьшлын нэлээдгүй хэсэг нь өвөл, зунгүй зуслангийн бүсэд амьдарч байгаатай холбоотойгоор ахуйн гал түймрийн тоо өсөж байна. Ялангуяа, хавар, намрын улиралд ногоон бүсэд гал түймэр гарах магадлал өндөр.

Цар халдварын хөл хорионы үед иргэд зусландаа байх сонирхолтой байна. Үүнтэй холбоотойгоор цахилгаан, гал түймрийн зөрчил ихсэх хандлага ажиглагдаж байна. Гал унтраах анги, онцгой байдлын хэлтсүүд дүүргийнхээ хэмжээнд иргэдийн аюулгүй байдал, цар тахлаас урьдчилан сэргийлэхэд түлхүү ажиллаж байгаа. Гал унтраах ангиуд үндсэн үүргээ гүйцэтгэхийн хажуугаар давхар хяналтын үүрэгтэй. Давхардсан тоогоор 1000 орчим удаагийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцлоо.

Хөл хорионы өдрүүдэд иргэдийн сэтгэлзүй, хандлага маш чухал байгаа нь харагдаж байна л даа. Иргэд төрийн шийдвэрийг шүүмжилж, үгүйсгэхээс илүү дүрэм журмаа сайтар сахиж дор бүрнээ хариуцлагатай, сэрэмжтэй байх нь чухал.

Дүүргийн онцгой байдлын хэлтсийн офицер бүрэлдэхүүн улсын болон нийслэл, дүүргийн шуурхай штабын үүрэг чиглэлийн дагуу ажиллаж байна. Хөл хорионы өдрүүдэд иргэдийн сэтгэлзүй, хандлага маш чухал байгаа нь харагдаж байна л даа. Иргэд төрийн шийдвэрийг шүүмжилж, үгүйсгэхээс илүү дүрэм журмаа сайтар сахиж дор бүрнээ хариуцлагатай, сэрэмжтэй байх нь чухал. Энэ аюулт цар тахлыг хамтын хүчээр даван туулахыг улс орнууд харуулж байна.

Улирлын онцлогтой хамааралтайгаар цахилгаан, пийшин зуухны хэрэглээ нэмэгддэг учраас өвөл гал түймрийн тоо нэмэгддэг. Тэр дундаа зуслангийн бүсийн эзэнгүй амины орон сууцанд гарсан гал түймрийн тоо зонхилох хувийг эзэлж байна. Иргэд зуслангийн байшингийнхаа цахилгаан, галын аюулгүй байдлыг хангадаггүй.

Зуслангийн байшингийнхаа халаалтыг залгах, эсвэл галлаж орхисноос цахилгааны хэлбэлзэл, монтаж угсралттай холбоотойгоор гал түймэр гарч хохирох тохиолдол их байна. Хөл хорионы үед зуслангийнхаа байшинд очихдоо гэр болон ойр орчныхоо цахилгаан, пийшин зуухны аюулгүй байдлаа хангаж ажиллахыг иргэдэд анхааруулмаар байна.

-Сайжруулсан түлш хэрэглэж эхэлсэнтэй холбоотойгоор угаарын дуудлага эрс өссөн. Хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг ч цөөнгүй гарсан. 2020 онд угаарын дуудлага хэр байсан бэ?
-Түүхий нүүрсийг хориглож сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсонтой холбоотойгоор 2019 онд  угаарын дуудлага ихэссэн. Стандартын бус пийшин хэрэглэх, буруу галласнаас иргэд эд хөрөнгө болон амь насаараа хохирч  байна. Мөн цахилгаан халаагуурын хэрэглээ нэмэгдэхээр ачааллаас үүдэлтэй дуудлага мэдээлэл өсдөг. Дүүргийн хэмжээнд 2019 онд угаартсанаас болж 3-4 хүн нас барсан харамсалтай тохиолдол болсон.

Тиймээс нийслэл, дүүргийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж иргэдэд сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, зөв галлагааны талаар мэдээлэл зөвлөгөө өгснөөс энэ өвөл угаарын хийн дуудлага буурсан. Өөрөөр хэлбэл, иргэд сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэж, пийшин зуухныхаа аюулгүй байдлын хангаж сурч байна. Нөгөө талаас хөл хорионы үед гэрээ эзгүй орхихгүй аюулгүй байдлаа хангаж байгаатай холбоотой.

-Ахуйн гал түймрийн учир шалтгаан юу байна вэ. Цэвэр иргэдийн буруугаас болж байна уу?
-Гал түймэр гарч байгаа үндсэн хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, цахилгааны эх үүсвэр, угсралт буруу хийгдсэнээс болж гал гарч байна. Мөн пийшин зуухны аюулгүй байдал, зөв галлагаа чухал. Яндангаа хэт удаан хөөлөхгүйгээс угаартах, галыг дэвэргэх нөхцөл байдал үүсэж байна. Иргэдийн бас нэг мэддэггүй, хайхрамжгүй ханддаг зүйл бол нэг залгуурт хэд хэдэн хэрэгсэл залгаж ачааллыг нь хэтрүүлдэг.

Эцэст нь иргэд гал бүхий хэрэгсэлтэй буруу харьцах, тэсэрч дэлбэрэх бодис гэртээ хадгалдаг. Үүнээс гадна хүүхдүүд галаар тоглох аюул байна.

Гурвыг залгах ёстой байтал 5-6-ыг нэгэн зэрэг залгаснаас ачаалал хэтэрдэг. Ялангуяа, урд хөршөөс оруулж ирж байгаа зарим залгуурууд стандарт, аюулгүй байдлын шаардлага хангадаггүй. Тиймээс иргэд залгуурынхаа ачаалал даах дээрд хязгаарыг харж худалдаж авах, хүчин чадлыг тооцож залгах хэрэгтэй. Тухайлбал, 16 ампертай залгуурт хоёроос илүү хэрэгсэл залгаж болохгүй. Иймэрхүү наад захын мэдэгдэхүүнтэй байх нь чухал байна.

Эцэст нь иргэд гал бүхий хэрэгсэлтэй буруу харьцах, тэсэрч дэлбэрэх бодис гэртээ хадгалдаг. Үүнээс гадна хүүхдүүд галаар тоглох аюул байна. Цоожтой гэрт үлдсэн хүүхдүүд даарсандаа гал асаах, сониуч зан нь хөдөлснөөс галын аюултай, тэсэрч дэлбэрэх бодистой харьцаж эрсдэл учирч  байна.

Мөн иргэд үнс, нурмаа бүрэн унтраахгүйгээр ил задгай асгаснаас болж хашаа хороо цаашлаад гэр, байшин шатаж их хэмжээний хохирол амсах тохиолдол ч цөөнгүй байдаг. Ер нь ихэнх нь иргэдийн санамсар болгоомжгүйгээс гадна буруутай үйл ажиллагаатай холбоотой.

-Иргэд цахилгааны аюулгүй байдлаа хаана хандаж шалгуулах вэ. Онцгой байдлын байгууллагад хандаж болох уу?
-Онцгой байдлын байгууллагын гал түймрийн улсын байцаагчид гэр хорооллын гудамжуудаар явж цахилгааны аюулгүй байдлын талаар үзлэг шалгалтыг тогтмол хийдэг. Зөрчлүүдийг газар дээр нь арилгуулахаас гадна заавар зөвлөгөө шаардлага өгч ажиллаж байна. Иргэдийн хувьд цахилгааны аюулгүй байдлаа хангахын тулд хамгийн гол нь цахилгаан дамжуулж, түгээж байгаа мэргэжлийн байгууллагуудад хандах хэрэгтэй.

С.Уянга

Exit mobile version