Бидэнтэй нэгд

Энтертайнмент

О.Итгэл: Дөрвөн хосын хайрын түүхийг харуулсан, элдэв маяггүй энгийн кино бүтээхийг зорьсон

Нийтэлсэн

Хошин урлагийн “Эмоци”  продакшнаас урлагийн гараагаа эхэлж, хэд хэдэн кинонд гол болон туслах дүрийг бүтээж, Соёл урлагийн их сургууль хэмээх их айлд багш хэмээх алдрыг хүртэж, салбартаа өөрийгөө хөгжүүлж, дайчилж яваа залуу жүжигчин, найруулагч О.Итгэлтэй ажил амьдрал, шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

ОХУ-ын Санкт-Петербург хотын “Театр урлагийн их сургууль”-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн тэрбээр сүүлийн таван жил Улсын Драмын Эрдмийн театрт туслах найруулагчаар ажиллаж байгаа бөгөөд энэ сарын тавнаас эхлэн бүх IPTV-гээр өөрийн найруулагчаар нь ажилласан анхны кино болох “Seasons Of Love” бүтээлээ үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. Та цаашдын карьераа жүжигчнээр төсөөлж байна уу, найруулагчаар төсөөлж байгаа юу гэсэн асуултад “Миний мэргэжил хүн судлал гэх асар өргөн хүрээг хамардаг. Тиймдээ ч би залуу хүн учир тайзны, дэлгэцийн гэж ялгалгүй, хошин болон сонгодог гэх ялгаагүй харъяалагдсан уран бүтээл бүртээ өөрийгөө дайчилж, шинээр нээж, түүнээсээ суралцаж явахыг л хүсэж байна” гэж тэрбээр онцолсон юм.

-Таны сүүлийн уран бүтээл “Seasons Of Love” киноны талаар яриагаа эхлүүлье. Кино бусад уран бүтээлээс юугаараа онцлог болсон гэж та бодож байна вэ?
-Сургуулиа төгсөж ирээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд тайз дэлгэцийн хэд, хэдэн бүтээлд оролцож туршлага хуримтлуулсан. Мөн УДЭТ-д ажиллах хугацаандаа энд тоглосон бүх жүжгүүдэд туслах найруулагчаар ажилласан. УДЭТ бол олон мундаг чадалтай, чадвартай жүжигчид, найруулагчдаас суралцах боломжтой сайхан газар. Би өөрийгөө олон талаас эрж хайж, сорьж үзэхийг хүсдэг. Тиймдээ ч кино найруулах бодлыг их эртнээс өвөрлөсөн байсан. Энэ санаагаа УДЭТ-ийн соёл урлагийн менежер З.Нямзул найздаа хэлэхэд хүлээж авч, залуу хүмүүс учир санасан бодсон зүйлээ ажил хэрэг болгоод хамтраад хийгээд үзье гэж шийдсэн.

Ингээд монгол залуучуудад тохиолдож байсан хайр дурлалын түүхүүдийг цуглуулж үүнээс дөрвөн түүхийг онцгойлон авч “Seasons Of Love” кино зохиолыг бичсэн, бүтээсэн.

Гэхдээ хүн өөрийнхөө чадвар, нөөцийг зөв үнэлэх хэрэгтэй гэж боддог. Миний хувьд мэргэжлийнхээ хувьд У.Шекспирийн “Ромео, Жултьетта”-г тайзанд тавьж чадна даа гэж боддог бол Гамлет, Фаустыг тавихад “нас болоогүй” гэж мэдэрдэг. Залуу хүний хувьд хайр дурлалын сэдэв их ойр л доо. Харин амьдралын үнэ цэн, утга учир, үнэн худал, үхэл тэмцлийг мэдрэх нас маань арай болоогүй. Энэ нь өөрийгөө голж байгаа хэрэг биш мэдэрч байгаа хэрэг. Магадгүй би 40, 50 хүрч байж л Фаустыг ойлгоно. Тиймээс ч том дүрүүдийг бүтээхийн тулд амьдралыг туулж, ертөнцийг ойлгож, өөрийнхөө үзэл бодлыг төлөвшүүлэх хэрэгтэй. Цаг нь болоогүй чадахгүй зүйлээрээ оролдоно гэдэг “тэнэглэл”.

Харин хайр дурлал бол өөр. Залуу хүн, уран бүтээлч хүний хувьд энэ мэдрэмжтэй маш ойр. Тэгээд гадна дотнын олон кино үзэж, судалсан. Ингээд үзэхэд хайр маш өргөн хүрээний төдийгүй хүн бүрд ялгаатай ойлголт гэж хэлж болмоор. Хүн бүр ч хайрын өөр, өөр дүрүүдтэй тулгарч, хайрын өөр өөр өнгүүдийг хардаг. Нэмээд нийгэм, соёлын ялгаатай байдал ч хайрын олон шинжийг бүрдүүлдэг. Жишээлбэл Valentine’s Day, Love action зэрэг кинонуудад яг тухайн болж буй агшинд хайр дурлалын өөр, өөр харилцааг тодорхой харуулж чадсан байдаг. Иймэрхүү ялгаатай байдлыг харуулсан, бодит амьдралаас сэдэвлэсэн, хүмүүст өдөр тутамд л тулгардаг хайр дурлалын харилцааг монгол хөрсөн дээр буулгаж, монгол сэтгэлгээгээр хийхийг хүссэн.

Ингээд монгол залуучуудад тохиолдож байсан хайр дурлалын түүхүүдийг цуглуулж үүнээс дөрвөн түүхийг онцгойлон авч “Seasons Of Love” кино зохиолыг бичсэн, бүтээсэн. Гэхдээ сая жишээ татсан Valentine’s Day, Love action зэрэг нь уран сайхны кино. Харин “Seasons Of Love” бол хайр дурлалын харилцааг харуулсан кино контент юм.

-Кино зураг авалт, уран бүтээлчдийн талаар танилцуулж болох уу.  Эхнэртэйгээ хамт хосын дүрд тоглосон гэж ойлгосон. Хамтдаа хайрын кинонд тоглох ямар байсан бэ. Таны хувьд бас анхны найруулагчаар нь ажилласан бүтээл гэдгээрээ онцлог байсан байх гэж бодож байна?
-Кино зураг авалт өнгөрсөн зун хорио цээрийн дэглэм тавиагүй байхад болсон. Зураг авалтын үеэр эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн ханган ажилласан. Ковид яах аргагүй бас нэгэн сорилт асуулт болж чадаж байна. Төлөвлөгөөгөө маш нарийн гаргаж, шахуу цагийн хуваарьтай ажилласан нь жүжигчдэд маань ачаалалтай байсан. Цаашдаа аль болох жүжигчдээ ядраахгүй аль болох тайван хийхийг зорино. Киноны гол дүрд 8 хүн тоглож 4 хосын харилцааг харуулсан мэт боловч арын алба, бусад уран бүтээлчидтэй нийлээд 20 хүний хүч хөдөлмөр шингэсэн бүтээл болсон. Мөн анхны төлөвлөгөөнөөс зөрсөн, ганц хоёр эрсдэл гарсан.

Продюсерын зүгээс “зохиолоо сайн мэдэж байгаагаараа чи өөрөө тоглочих” гэсэн хүсэлт ирсэн учир тоглохоор болсон.

Жишээлбэл манай эхнэртэй гол дүрд тоглох байсан жүжигчинд зураг авалт эхлэхээс өмнө хүндэтгэх шалтгаан гарч кинонд тоглохоос татгалзсан. Продюсерын зүгээс “зохиолоо сайн мэдэж байгаагаараа чи өөрөө тоглочих” гэсэн хүсэлт ирсэн учир тоглохоор болсон. Найруулагчаар нь ажиллаж байгаа кинондоо жүжиглэнэ гэдэг маш хүнд гэдгийг ойлгосон. Ахиж ер нь найруулагч, жүжигчнээр хавсарч ажиллахгүй гэж бодож байгаа. Тэгж ажиллаж чаддаг хүмүүсийг үнэхээр биширсэн. Учир нь хүн өөрийнхөө алдааг хөндлөнгөөс харж чаддаггүй юм билээ. Хамтарч тоглосон Т.Энэрэл (эхнэр) маань жүжиглэх уран чадвар сайтай. Намайг хөндлөнгөөс харж хэлж чиглүүлж, ёстой “чирж” авч явсан.

-Жүжигчдээсээ хэр зэрэг ур чадвар шаардсан кино байсан бэ. Мөн үзэгчдийн анзаарахгүй орхиж болохгүй нэг хэсгийг онцлооч гэвэл та аль хэсгийг онцлох вэ?
-Мэдээж киног үзэгчид үзээд найруулагчийн өгөх гэсэн тэр онцгой хэсгийг өөрсдөө олж харвал сонирхолтой байх. Seasons Of Love киноноос үзэгчид онц содон элдэв хачин зүйл олж харна гэж би бодохгүй байна. Агуу зүйл энгийнээс л эхэлдэг гэдэг. Амьд харилцаа, амьдралын бодит төрхийг л харна. Харин энэ өнгө төрх өвөл, намар, хавар, зун шиг өөр, өөрийн өнгө төрхөөр ялгарч үзэгдэнэ.  Кино өөрөө жүжигчдийн хувьд ч хэцүү гэхээсээ амьсгаа нь хүртэл үнэн жүжиглэлтийг шаардсан, зохиол нь хүртэл элдэв маяггүй эв энгийн амьдралд тохиолддог үйл явдлыг харуулахыг хичээсэн.

 

Хайртай гэдгээ хэлээд ч ойлгохгүй тэр хүнд хайрыг хэрхэн ойлгуулах вэ гэдэг асуулт ургана.

Дөрвөн хосын хайр, харилцаа нэг цаг хугацаанд, нэг газарт хэрхэн өрнөж бидний амьдрал яаж үргэлжилж байгааг харах болно. Жишээлбэл, 18 насны хайр, анхны хайр яг л хавар шиг. Бид хавар болохоор хайр ирдэг ч гэдэг. Тойрон эргэлдэх дөрвөн цагийн хамгийн урин нь, хамгийн хайрламаар нь, хамгийн зөөлөн нь ч байж магад. Энэ харилцаа тухайн байрны лифтэнд болж өнгөрнө. Харин хагацал, учрал бүхэнтэй танилцаад 25-30 хүртлээ бид заримдаа аадар бороотой зуныг үздэг ч юм шиг. Энэ үед итгэлийг чухалчилж, олон олон асуултандаа ээрэгддэг.

Үүнээс гадна шархалсан, гундсан хайрыг ч багтаасан. Эдгээр дүрүүд байрны дээвэр, ресторанд болж өрнөнө. Мөн энд онцгой нэгэн хайрын түүх байгаа нь тусгай хэрэгцээт хүмүүсийн хайр. Хайртай гэдгээ хэлээд ч ойлгохгүй тэр хүнд хайрыг хэрхэн ойлгуулах вэ гэдэг асуулт ургана. Заримдаа хэлээд ч ойлгохгүй үгийг харц ойлгуулдаг шүү дээ. Энэ мэт шигтгээг киноноос харж болно. Манай кинонд энэ дүрийг сонсголын тусгай хэрэгцээт охин бүтээсэн гэдгээрээ ч онцлог. Тиймдээ ч дээр хэлсэн шиг илүү бодит, илүү үнэн болсон гэж хэлж болно. Илүү олон зүйлийг уншигчид киноноос дэлгэрүүлж мэдэх боломжтой.

-Та уран сайхны кино биш кино контент гэдгийг онцоллоо. Энэ хоёр юугаараа ялгаатай вэ. Монголд ийм төрлийн контент хэр олон байгаа вэ?
-Уран сайхны кино гэдэг нь тодорхой үйл явдал буюу цаг хугацаанд захирагдаж болдог явдал. Контент ихэвчлэн нэг цаг, нэг газар болдог явдал. Уран сайхны кино эхлэлтэй, өрнөлтэй, төгсгөлтэй байдаг бол контент гэдэг нь ойлгомжтой дүрслэлтэй, тодорхой агуулгатай зохиол нь ихэвчлэн ситком байдлаар бичигдсэн байдаг. Жишээлбэл монголчуудын мэдэх оросын “Гал тогоо” цуврал бол кино контент юм.
Монголд кино контент инээдмийн, хошин чиглэлд их хөгжсөн юм шиг санагддаг. Энэ бол эрэл хайгуул, хөгжлийн нэг үе шат. Ер нь одооноос л бид IPTV, телевизийн формат, шаардлагад нийцсэн контентуудыг үйлдвэрлэж эхэлж байгаа.  Харин үзэгчдийн хувьд маш айхтар болсон юм шиг санагддаг. Дан ялангуяа залуучууд юу үзэх, юу үзэхгүйгээ мэддэг болсон. Пиар, марктенгид нь ханарч “хууртагдаж”, олон нийтийг дагаж туйлширч кино үздэг байдал арай бага болж байна.

-Киног яаж сонгож үзвэл зүгээр вэ?
-Үзэгч зар сурталчилгаа, олны санаа бодолд хууртагдаж бусдыг дагаж үзэх биш өөрөө, өөрийнхөө мэдрэмж хүсэл сонирхлыг сонсож киногоо сонгож үздэг байгаасай гэж боддог. Хүсээгүй байж киноны марктенг, пиарт хууртагдаж үзчихээд шүүмжлээд суух нь тийм ч зөв санагддаггүй. Кино бүрт алдаа байдаг. Авах зүйл ч байдаг. Минийх дээр ч алдаа, оноо байгаа. Цаашдаа алдаанаасаа суралцаад илүү сайжрахын төлөө л хичээнэ.

-Кино контент цааш үргэлжлэх үү?
-Тийм ээ. Төлөвлөж байна.

-Хайрын өөр, өөр өнгийг харуулсан гэлээ. Кинонд таны хайрын түүх орсон уу?
-Үгүй ээ. Кино монгол залуучуудын хайрын түүхийг багтаасан ч энэ нь бид хоёрын хайрын түүх гэсэн үг биш шүү. Бид хоёр мэргэжлээрээ суугаагүй. Хайрлаж, дурлаж, нэг нэгэндээ дасаж сэтгэл зүрхээрээ л ханилсан. Амьдрал дээр бид хоёр энгийн л хос. Харин кинонд өгөгдсөн дүрд л тоглосон. Саяхан “Гал тогоо” нэвтрүүлэгт оролцсон дугаараас болж нэлээд шүүмжлэлд өртсөн. Би нэвтрүүлэг, шоу гэдэг утгаар нь биш хоолоо хийж ялахад л хамаг анхаарлаа төвлөрүүлчихсэн байна лээ. Гэтэл энэ чинь бодит амьдрал биш шүү дээ. Нэвтрүүлгийн зорилго, зорилт дүрэм журам гэж бий. Багагүй монтаж хийгдэж найруулсан тул буруу ойлгогдох зүйл их болсон байсан. Үүнийг дагаад намайг “эхнэрээ зоддог, энэ харах царайны хүйтэн царайтай, ёстой муу залуу байна” гэсэн сэтгэгдлүүд хөвөрсөн. Үнэндээ тийм биш шүү дээ. Шоунд ч, кинонд ч бид уран бүтээлчид, жүжигчид гэдгээрээ л гарсан.

 

Хорооллын Өргөө кино театраас доош 25-р эмийн сан руу урууддаг шаттай замаар би дээрээс, Энэрэл доороос нь гүйгээд л дундаа тэврэлдээд уулзаж байсан.

-Эхнэр нөхөр хоёр хоёулаа олны танил урлагийн хүмүүс учир уншигчдад сонирхолтой байж магадгүй. Та өөрийн хайрын түүхээсээ хуваалцаж болох уу?
-Анх би Соёл урлагийн их сургуульд ороод танилцсан. Анхны харцаар дурлана гэдэг шиг л зүйл болсон. Төд удалгүй би СУИС-с гараад ОХУ-руу сурахаар явсан. Манай хүний ээж, аав их зарчимч хүмүүс байдаг. 10 цагаас өмнө л гэртээ орсон байдаг. Явахынхаа өмнө өдөр би 9.30 гэж очоод 30 минут л уулзаж чадсан. Тэгээд баяртай гэж салаад алхаж байтал нэг л эргээд очмоор санагдаад “санаж байна” гэж мессеж бичсэн. Төд удалгүй манай хүнээс “би ч бас” гэсэн хариу ирээд “уулзъя” гэтэл “за” гэсэн. Одоо энэ хорооллын Өргөө кино театраас доош 25-р эмийн сан руу урууддаг шаттай замаар би дээрээс, Энэрэл доороос нь гүйгээд л дундаа тэврэлдээд уулзаж байсан. Яагаад ч юм тэр ерөөсөө санаанаас гардаггүй. Салаад алхаж байхад бороогүй байсан байж өөд, өөдөөсөө гүйж байхад ямар ч сүрхий захиалсан юм шиг бороо орж эхэлсэн юм.  Бид хоёр өөд, өөдөөсөө гүйлдээд хорооллын дунд зам дээр уулзаад “машинд мөргүүлэх гэж байгаа юм шиг” тэврэлдээд зогссон. Одоо хүртэл бүх зүйл нь тод тодорхой санагддаг. Маш их сэтгэл хөдөлж, хүчтэй мэдрэмж төрж билээ..

-Хайраа улирлаар илэрхийлбэл…?
-Амьдрал их баялаг болохоор яг тэр энэ улирал дээрээ яваа гэж хэлэхэд хэцүү юм. Харин  “навч нь хагдарч унадаг” намар хэзээ ч тохиолдохгүй. Бид одоо хоёр хүүхдийн аав, ээж. Тиймээс сайн хань, сайн аав, сайн уран бүтээлч байхын тулд хичээнэ.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!

Энтертайнмент3 өдөр өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий3 өдөр өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Эдийн засаг3 өдөр өмнө

Б.Алимаа: Төгрөгийг 100 жилийн өмнө гүйлгээнд гаргасан нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй

Боловсрол3 өдөр өмнө

Ерөнхийлөгчийн ивээл дор 37 дахь удаагийн “Номын баяр” болно

CGTN мэдээ3 өдөр өмнө

“Таван салбарын нэгдэл”-ийн ерөнхий зураглал-Хятадын орчин үеийн шинэчлэлд хүрэх онолын болон практик тайлбарууд

CGTN мэдээ4 өдөр өмнө

Пэн Лиюан, Бразилийн Ерөнхийлөгчийн гэргий Розанжела нар Үндэсний урлагийн театрт зочиллоо

Улс төр4 өдөр өмнө

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хурал болно

Боловсрол4 өдөр өмнө

Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний НОМЫН БАЯР болно

Нийгэм4 өдөр өмнө

Үндэсний бөхийн хувцас хэрэглэл өмсөж, гараа дэвээ дуурайдаг иргэдийг шалгуулна

Эдийн засаг4 өдөр өмнө

Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

Роналдогийн 14 настай хүү Португалын шигшээд анх удаагаа тоглолоо

Постер4 өдөр өмнө

Г.Лувсанжамц: Хэрэглээг биш, хэмнэлтийг дэмжинэ

Улс төр4 өдөр өмнө

Зөвшөөрөл авах, татварын дэмжлэг тааруу байна

Энтертайнмент4 өдөр өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Дэлхий4 өдөр өмнө

Намын хөрөнгөөс 38 тэрбум вон завшсан улстөрчийг БАРИВЧЛАХ зөвшөөрөл хүсжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент4 өдөр өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн