Бидэнтэй нэгд

Улс төр

Д.Гангабаатар: Шүүх эрх мэдлийн хүрээнд эрх зүйн шинэтгэл хийх зайлшгүй шаардлагатай

Нийтэлсэн

МУИС-ийн ХЗС-ийн профессор Д.Гангабаатартай ярилцлаа.

-Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж, уг хууль эхний том даваагаа давлаа. Шүүх засаглалыг хараат бус байхад чиглэсэн гол өөрчлөлтүүд хуралдаанаар дэмжигдэж чадав уу?
-Гол өөрчлөлтүүд дэмжигдэж байна. Үндсэндээ шүүгчийн сонгон шалгаруулалт, томилгоо, хариуцлагын асуудалд хөндлөнгөөс орох улс төрийн нөлөөг багасгаж, шүүхийн бие даасан байдлыг хамгаалахад чиглэсэн томоохон өөрчлөлтүүд байгаа.

-Хуулийн төсөл батлагдсанаар иргэн бүр шударга шүүхээр шүүлгэж, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадах уу?
-Шүүгч болон шүүх нь гүйцэтгэх болон хууль тогтоох институцийн нөлөөлөлд авталгүйгээр мэргэжлийн чиг үүргээ гүйцэтгэх боломжоор хангагдах ёстой. Ингэж байж иргэд шударга шүүхээр шүүлгэх боломжтой болно. Гэтэл шүүх эрх мэдэлд улс төрчдийн нөлөөлөл их байна гэж дүгнэсэн судалгаа цөөнгүй гарсан. Судалгаанд шүүх улс төрийн нөлөөнөөс хараат бус гэх иргэдийн итгэл буурсан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй эрх зүйн зохицуулалтын дагуу шүүх гүйцэтгэх эрх мэдлээс хамааралтай байх нөхцөл бүрдсэн байна гэж үзсэн. Тийм учраас шүүх эрх мэдлийн хүрээнд эрх зүйн шинэтгэл хийх зайлшгүй шаардлагатай байсан. 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт дотор иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг эдлүүлэхэд чиглэсэн зохицуулалтууд тусгагдсан. Гэхдээ шүүхийн шинэчлэлтэй холбоотой эдгээр заалтууд Шүүхийн тухай хуульд тусгагдаж байж амилна.

Шүүгчийн сонгон шалгаруулалт, томилгоо, хариуцлагын асуудалд хөндлөнгөөс орох улс төрийн нөлөөг багасгаж, шүүхийн бие даасан байдлыг хамгаалахад чиглэсэн томоохон өөрчлөлтүүд байгаа.

-Хуулийн төсөлд шүүгчдийн хараат бус байхад чиглэсэн ямар өөрчлөлтүүд тусгагдаж байгаа вэ?
-Олон шинэ зохицуулалт, өөрчлөлт орж байгаа. Тэдгээрийн нэг нь шүүхийг улс төрийн нөлөөллөөс хараат бус байлгахад чиглэсэн, ялангуяа гүйцэтгэх эрх мэдлээс хамааралгүй болгоход чиглэсэн. Шүүх ер нь гүйцэтгэх засаглалын нөлөөнд автах эрсдэл өндөртэй байдаг. Тиймээс шүүхийн хараат бус байдлын талаар ярихад нэн түрүүнд гүйцэтгэх засаглалаас хараат бус байх тухай хөндөгдөнө. Одоогоор манайд бүх шүүгчээс гадна шүүгчийг шилж, олох, эрх ашгийг нь хамгаалах чиг үүрэгтэй Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүд болон дарга, ерөнхий шүүгч, ёс зүйн хорооны даргын томилгоо, дээр нь ёс зүйн хорооны дүрэм, бүрэлдэхүүн, мэргэшлийн хорооны дүрмийг батлах гээд шүүх эрх мэдлийн бие даасан байдалд хамаатай олон эрх мэдэл нэг субъектэд төвлөрсөн байна. Шүүгчийн сонгон шалгаруулалт, томилгоонд улс төрийн болон хөндлөнгийн нөлөөлөл байгаа нь Монгол Улсын шүүхийн бие даасан байдал, хараат бус байдлын баталгаанд сөрөг нөлөөлөл үзүүлж буйг НҮБ-ын Хүний эрхийн Тусгай илтгэгчийн тайланд онцолсон.

Үүнтэй холбоотойгоор Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд орсон нэг үндсэн асуудал бол шүүгчийг томилох болон шүүхийн үйл ажиллагаанд гүйцэтгэх засаглалын нөлөөллийг багасгах зорилгоор Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүд болон даргыг томилоход Ерөнхийлөгчийн институцийн оролцоог хязгаарласан явдал юм. Мөн Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхыг сайжруулах зорилгоор гишүүдийн тоог 10 болгон нэмэгдүүлжээ. Арван гишүүний тавыг нь шүүгчид дотроосоо, үлдсэн таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилохоор төсөлд тусгасан. Ерөнхий зөвлөлийн даргыг өмнө нь Ерөнхийлөгч томилдог байсан бол гишүүд дотроосоо өөрсдөө нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар сонгодог болох юм.

Урьд нь Шүүхийн Ерөнхий Зөвлөл шалгалтад хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг шүүгчээр томилуулахаар санал болгодоггүй тохиолдол гарч хуульч, судлаачдын шүүмжлэлд өртөж байсан. Хуулийн төсөлд шалгалтын үнэлгээний эрэмбийн дагуу нэр дэвшигчийг шүүгчээр томилуулах тухай саналыг Ерөнхийлөгчид хүргүүлэхээр заажээ. Ингэснээр шүүгчийн сонгон шалгаруулалт субъектив үнэлэмж болон гаднын нөлөөгүйгээр зөвхөн нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадвар болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтын үнэлгээнд тулгуурлан шударгаар явагдана.

Товчхондоо эдгээр зохицуулалт Шүүхийн Ерөнхий Зөвлөлийг гүйцэтгэх эрх мэдлийн зүй бус нөлөөллөөс хамгаалах юм. Шүүхийн Ерөнхий Зөвлөл улс төрчдөөс хамааралгүй, бие даасан байж гэмээ нь шүүгчийн сонгон шалгаруулалт, томилгоотой холбоотой, шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбоотой Үндсэн хуулиар олгогдсон үүргээ шударгаар хэрэгжүүлж чадна.  Төслийн энэ зохицуулалт батлагдвал шүүгчийн томилгоотой холбоотой эрх мэдлийн төвлөрлийг бууруулах 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал бодитой хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

-Тэгвэл алдаа мадаг гаргасан шүүгчдэд хэрхэн хариуцлага тооцож, хэн тэдэнд хяналт тавьж ажиллах вэ?
-Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо байгуулах тухай Үндсэн хуулийн 49.6-д заасан. Энэ 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр шинээр хуульчилсан заалт. Өмнө нь шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага оногдуулж ирсэн. Одоо бол зөвхөн хуульд заасан үндэслэлээр шүүгчид хариуцлага тооцох бие даасан Үндсэн хуулийн байгууллагатай болж байна. Шүүгчийн хариуцлагын асуудлыг дүрэм, журмаар биш хуулиар зохицуулснаар шүүгчийн хариуцлагын асуудал илүү өндөр шалгуур, хяналттай болох ёстой.

Тухайлбал, өмнө нь ёс зүйн зөрчилд шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа богино байснаас болж шүүхийн шатанд хэрэгсэхгүй болгодог байсан бол хуулийн төсөлд хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж, шүүгчид сахилгын хэрэг үүсгэснээр хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоодог байхаар боловсруулжээ. Энэ зохицуулалтын дагуу зөрчил гаргасан шүүгч хуулийн дагуу хариуцлага хүлээдэг болж, Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааны үр нөлөө дээшлэхээр харагдаж байна.

 

Хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж, шүүгчид сахилгын хэрэг үүсгэснээр хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсооно.

-ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчдийг томилж, чөлөөлдөг болсон нь шүүх засаглал дахь нэг хямрал байсан гэж хэлж болно. Энэ гажуудлыг засаж чадаж байгаа юу?
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд тусгасан зохицуулалт өөрчлөгдөнө. Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд шүүгчийг огцруулахыг Үндсэн хуулиар хориглодог.

Өмнө нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналын дагуу Ерөнхийлөгч шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх болон огцруулдаг байсан. Энэ хууль батлагдвал Үндсэн хуулийн дагуу байгуулагдах Шүүхийн сахилгын хороо шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах, сахилгын шийтгэл оногдуулдаг болно.

-Шүүгчдэд Алдарт эхийн одонгоос өөр одон медаль өгөхгүй байх уу. Хэргэм зэрэг, гавьяа шагналыг олгох нь шүүгчдийн үйл ажиллагаанд өндөр хэмжээнд нөлөөлдөг гэж ойлгож болох уу.
-Хуулийн төсөлд олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг өргөтгөн нэмэгдүүлэх тухай хуульд зааснаас бусад цол, одон, тэмдэг, шагнал шүүгчид олгохыг хориглосон. Гүйцэтгэх эрх мэдэл, хууль тогтоох эрх мэдлийн зүй бус нөлөөллөөс хараат буй байх учиртай шүүгч өөрөө төрийн өндөр албан тушаалтнаас одон, тэмдэг, шагнал гардан авах нь иргэдийн дунд хардлага төрүүлэх, шүүхэд итгэл иргэдийн итгэлийг бууруулах сөрөг нөлөөтэй байж болох юм. Энэ шалтгаанаар Улсын дээд шүүхийн саналаар орж ирсэн заалт гэж ойлгосон.

Гадаад улсын туршлагыг харахад шүүгчдийн холбоо зэрэг байгууллагаас бол холбооныхоо үйл ажиллагаа, шүүх эрх мэдлийг хөгжүүлэх, шүүгчийн боловсролын дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гишүүдээ урамшуулах, шагнах асуудал бол байдаг юм билээ.

Энтертайнмент20 цаг өмнө

Хүлэгүүд Азийн Аваргуудын лигт гурав дараалан хожлоо

Дэлхий20 цаг өмнө

Путин цөмийн зэвсэг ашиглахгүйгээр дайныг дуусгах нөөц бололцоотойгоо мэдэгдлээ

Нийгэм20 цаг өмнө

“Зүрх уул”-нд гарсан түймрийг бүрэн унтраажээ

Нийгэм20 цаг өмнө

Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн авто замыг түр хаалаа

Нийгэм20 цаг өмнө

НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Яап Ван Хейрдэн Гуяны төгөлд мод тарилаа

Дэлхий20 цаг өмнө

Трампын татварыг Япончууд вискигээр ч хамаагүй зөөллөх гэж үзсээр

Энтертайнмент20 цаг өмнө

“Ice Top” xамтлагийн ахлагч Б.Оргил-Эрдэнэ агсантай САЛАХ ЁС ХИЙЛЭЭ

Улс төр20 цаг өмнө

Татварын мөнгөнөөс 7.4 тэрбум төгрөгийг НАМУУДАД ШИЛЖҮҮЛНЭ

Нийгэм20 цаг өмнө

“ТЭРБУМ МОД” тарьж амжаагүй байтал ургасныг нь устгаж байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Тал нутгийн хөдөлмөрийн жишээч Уянга охин

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятадын стратегийн хөгжил дэвшил

CGTN мэдээ6 өдөр өмнө

“Сум хадгалах агуулах”-аас олдсон торгон судар 

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин БРИКС-ийн Шинэ хөгжлийн банктай танилцав

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин Шанхайд ажиллав

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Алдарт “BIGBANG”-н дуучин TAEYANG Монголд тоглолтоо хийнэ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент2 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр4 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент1 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм6 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна