Covid-19
А.Амбасэлмаа: Ачаа тээврийн жолооч буюу Энхсаран сувиллаас эхтэй халдварын голомт бүрэн хумигдсан
Ачаа тээврийн жолооч буюу Энхсаран сувиллаас эхтэй халдварын голомт бүрэн хумигдсан болохыг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Тэрбээр “Тус голомтын бүх хүмүүс хянагдаад, лабораторийн шинжилгээгээр халдваргүй болох нь тогтоогдсон. Ачаа тээврийн жолоочийн голомтын хяналт тандалтын хугацаа дууссан гэж ойлгож болно.
Шинээр гарч байгаа буюу БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, ХСҮТ, Мөнххада компани, Ачтан эмнэлэг болон гэр бүлийн голомтууд байна.
Мөнххада-гийн хувьд халдварын эх уурхай тогтоогдсон. Тухайн компанийн эхний тохиолдлууд батлагдсан тохиолдолтой хавьтал болсон болох нь тогтоогдсон” гэв.
Халдварт өвчний голомтод 28 хоногийн хугацаанд шинээр халдвар бүртгэгдээгүй бол халдварын голомт бүрэн хумигдсан хэмээн үзнэ гэдгийг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл нэмж хэллээ.