Covid-19
Кино үйлдвэрийн дэргэдэх “Голомт” банкаар 12 дугаар сарын 28-наас хойш үйлчлүүлсэн иргэд шинжилгээнд хамрагдана уу
Улаанбаатар хотод шинээр бүртгэгдсэн 13 тохиолдлын нэг нь Голомт банкны ажилтан \теллер\ бөгөөд тандалтын шинжилгээгээр халдвар илэрснийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Иймд БЗД-ийн Кино үйлдвэрийн дэргэдэх Голомт банкаар 2020 оны арванхоёрдугаар сарын 28-наас хойш үйлчлүүлсэн иргэд харьяа цэгүүддээ шинжилгээнд хамрагдахыг анхааруулж байна.
Тандалтын шинжилгээ хийж эхэлснээс хойш гурван тохиолдол илрүүлээд байна.