Улс төр
Л.Энх-Амгалан: Шүүгч нар хуульд биш эзэнд захирагддаг болсон
УИХ-ын өнөөдрийн /2021.01.07/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Өнөөдөр бүх шүүгч нар хараат болсон гэх судалгаа бий. Шүүгч нар хуульд биш эзэнд захирагддаг болсон. Шүүгчдийн 30 хувь нь өөрийнхөө томилсон хүний талд шийдвэр гаргадаг. Гадны нөлөөтэй, хараат байдлаар шийдвэр гаргадаг гэдэг судалгаа гарсан байна. Тиймээс өнөөдрийн хууль бол зөвхөн шүүгч нарын асуудал биш. Монгол Улсад шударга ёсыг тогтоох том хууль юм” гэв.