Улс төр

Н.Алтанхуяг: Авлига, албан тушаалын хэргийн ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГҮЙ болгох хэрэгтэй

Нийтэлсэн

УИХ-ын өнөөдрийн /2021.01.07/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлт-ийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авна. Гэхдээ энэ нь авлигачдыг дэмжиж байна гэсэн үг биш. Авлига, албан тушаалын хэргийн хөөн хэлэлцэх хугацаагүй болгох хэрэгтэй. Та нар 62-уулаа юм чинь, энэ ганц өгүүлбэрийг бичээд батлаад өгөөч ээ” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Үндсэн хуулийн Цэц захиалгаар ийм аймар хууль оруулж ирж байна. Энэ дүгнэлтийн эсрэг байр суурьтай байна. Цагаан захтнуудын авлигын асуудал дээр хөөн хэлэлцэх хугацааг нь сунгаж байгаад хариуцлага тооцно гэдэг хууль баталсан. Энэ Оюутолгойн гэрээг гаргасан нөхдийн толгойг илж болохгүй. Энэ чинь маш олон хүнийг ажилтай, орлоготой байх боломжийг дээрэмдсэн хүнийг ярьж байна” гэлээ.

Exit mobile version