Улс төр
С.Батболд: Намын нөхөд итгэж хариуцлага хүлээлгэвэл би зүтгэхэд бэлэн
УИХ-ын гишүүн С.Батболд “Монголын Үнэн” сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр энэхүү яриандаа “МАН 100 жилийн түүхтэй, боловсон хүчний хангалттай нөөцтэй нам. Ерөнхийлөгчид нэр дэвших хэмжээний нэр хүнд бүхий олон улстөрч бий. Намайг намын дарга байсан, Ерөнхий сайдаар ажиллаж байсан туршлагатай, одоо ч улс төрд идэвхтэй байр суурьтай гэдэг утгаар нь намын Ерөнхий нарийн бичгийн дарга нэрлэсэн байх. Намын нөхөд итгэж хариуцлага хүлээлгэж байвал би зүтгэхэд бэлэн байна” хэмээн хэлсэн байна.
Сануулахад, өмнө нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалан “Монголын Үнэн” сонинд өгсөн ярилцлагадаа “МАН-аас У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Ц.Нямдорж, С.Батболд, Ө.Энхтүвшин нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой” хэмээн ярьж байсан билээ.