Бидэнтэй нэгд

Улс төр

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа: Олон улсын стандартад нийцсэн нэгдсэн эмнэлэг барих ажлыг эхлүүлнэ

Нийтэлсэн

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин 2021 оны эхний дугаартаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нарын үйл ажиллагааг онцолсон. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр аймаг, нийслэлийг удирдах эрх өвөртөлсөн эрхмүүд ирэх дөрвөн жилийн хөгжлөө хэрхэн харж, төлөвлөж буйг  хүргэсэн билээ.   

-Улиран одож буй 2020 он дэлхий нийт төдийгүй бүс нутгийн хэмжээнд ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах томоохон сорилт болж өнгөрлөө. Төрийн болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагууд цар тахлын эсрэг хариу арга хэмжээг аван өндөржүүлсэн бэлэн ажиллаж байна. Удахгүй бид хамтын хүчээр энэхүү хүндхэн сорилтыг ялан дийлсэн энх цаг ирнэ гэдэгт итгэлтэй байгаа. Ирж буй 2021 онд Сүхбаатар дүүрэг анх удаа улсын хэмжээнд дүүргийн хөрөнгө оруулалтаар олон улсын стандартад нийцсэн нэгдсэн эмнэлгийг барих барилгын ажлаа эхлүүлнэ. Цаг үеийн нөхцөл байдал ч эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, нарийн мэргэжлийн болон төрөлжсэн эмнэлгийг улс орны хэмжээнд төрийн бодлогоор дэмжих хэрэгтэйг харуулж байна. Мөн дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан хоёр цэцэрлэгээ ашиглалтад оруулна. Тэгээд өнгөрсөн онд хийсэн ажлаа үргэлжлүүлж иргэдийнхээ ая тухтай амьдрах орчныг сайжруулах чиглэлээр гэрэлтүүлэг, камер, тохижилт, бүтээн байгуулалт гээд хороо бүрт нэн шаардлагатай байгаа олон ажлыг хийхээр төлөвлөсөн. Нийслэлийн хэмжээнд анхлан санаачилсан “Хог хаягдлын ухаалаг менежмент”-ээ улам сайжруулах, боловсрол, нийгмийн салбар гээд иргэ­дийн өдөр тутмын амьдралд хэрэгтэй Засгийн газар, нийслэл, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан бүх ажлуудаа хийж хэрэгжүүлнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

2021.1.4 ДАВАА № 1 (6478)

CGTN мэдээ2 цаг өмнө

Хятадын оюутнуудын эсрэг хориг — Америкийн өөрийн хөгжилд сүүдэр хаяж байна

CGTN мэдээ3 цаг өмнө

АНУ боловсролыг “боомилж” байна

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ3 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол4 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр4 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм4 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр4 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент4 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр4 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана