Дэлхий

Ким Жөн Ун ард түмэндээ хандаж уриалга гаргалаа

Нийтэлсэн

Намын төлөө ард түмэн орших бус Ард түмний төлөө нам оршин байдаг.

Энэ бол Ким Жөн Ун даргын уриа юм.

Ким Жөн Ун дарга хамгийн их хүндэлж дээдлэн эрхэмлдэг зүйл бол Ард түмэн юм. Түүний хувьд ард түмэн бол хувьсгал, бүтээн байгуулалтын эзэд, шавхагдашгүй их сүр хүчний эх ундарга, бүхнийг чадагч оршихуй юм. Ард түмний оршихуйгаас илүү юу ч ард түмний дээр юу ч зогсох боломжгүй бөгөөд энэ бол түүний ард түмний талаарх үзэл санаа юм.

Тэрбээр өнгөрсөн 10-р сарын 10-ний өдөр Пёньян хотод тэмдэглэн өнгөрүүлсэн Хөдөлмөрийн нам байгуулагдсны 75 жилийн ойн баярын арга хэмжээний цэргийн парад дээр хэлсэн үгэндээ манай намын хувьд ард түмэн иргэн бүрийн амь юу юунаас илүү үнэ цэнэтэй бөгөөд бүх ард түмэн эрүүл саруул энх тунх байж Нам оршин тогтнож, Улс орон оршин тогтнож энэ газрийн бүх зүйл байгаа гэж онцолсон.

Түүний уриа нь түүний баримталж буй “People First Policy”-аар илтгэлдэг юм.

Тэрбээр ард түмний хүсэл тэмүүлэл, зорилго чиглэлийг туйлын шалгуур болгож бүх чиг шугам, бодлогыг дэвшүүлэн ард түмнийхээ эрх ашиг, амар амгаланг тууштай баримтлах зарчмаар бүх төлөвлөгөө бодлогоо хэрэгжүүлж байна.

Ард түмний сайн сайхан, аз жаргалын төлөө бол аюул бартаатай Өмнөд Солонгостой хиллэх фронтын зурваст ч очиж, барилгын шавар шавхаатай замаар алхах нь өөрт нь таарсан төрх байдал бөгөөд армийн цэргүүдийн төлөө удирдагч командлагч байдаг бол ард түмний төлөө удирдах ажилтан хэрэгтэй гэсэн нь түүний тууштай заавар юм.

Ким Жөн Ун дарга Хөдөлмөрийн намын 75 жилийн ойн баярын парад дээр тавьсан илтгэлдээ манай нам алхаж ирсэн алдар суу гавъяа цалгисан 75 жилийн түүхийн зааг бүрийг эргэн харж өнөөдөр энд зогсоход юунаас эхэлж ярих вэ гэж ихээр бодсон боловч үнэндээ бид ард түмэндээ илэрхийлмээр байгаа сэтгэлийн өчил, сэтгэлийн гүн дэх үнэн бол “баярлалаа” гэдэг ганц л үг байна гэж хэлсэн юм.

Түүний үнэнч сэтгэлд БНАСАУ-ын бүх хүмүүс бүгд догдлон нулимс унагаасан юм.

БНАСАУ-ын ард түмэн ийм ард түмнээ чухалчилдаг удирдагчтай байгаадаа хамгийн том аз жаргалаа гэж онцолж байна. Мөн түүний үзэл санаа, удирдлагыг нэгэн сэтгэлээр хүлээн авч цаашид тэмүүлэх итгэл үнэмшлээр дүүрэн байна.

Монгол Улсад суугаа БНАСАУ-ын Элчин сайдын яам

Exit mobile version