Улаанбаатар

Л.Төмөрбаатар: Баянгол дүүргийн 5, 6-р хороонд хүнсний дэлгүүр, эмийн сан хэвийн ажиллана

Нийтэлсэн

Баянгол дүүргийн 5,6-р хорооны нутаг дэвсгэрт коронавирусийн халдвар голомтлон гарсан тул хөдөлгөөнийг хязгаарлаж, оршин суугч 20 мянга гаруй иргэнийг шинжилгээнд хамруулах ажил өнөө өглөөнөөс /2021.01.08-ны 06.00 цаг/ эхэллээ. Энэ  талаар НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл өгч байна.

Тэрбээр, 1-р сарын 6-ны өдөр “Ачтан” эмнэлэгт халдварын хэд хэдэн тохиолдол батлагдсан. 1-р сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 6-р хорооны хэд хэдэн байранд шинээр халдвар илэрсэн учир ХӨСҮТ-ийн зөвлөмжийн дагуу тухайн бүсэд яаралтай хөдөлгөөнийг хязгаарлаж, оршин суугчдыг шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлсэн. 1-р сарын 8-ны 06.00 цагаас 11-ний 06.00 хүртэл хөдөлгөөнийг хязгаарлаж, PCR шинжилгээ хийнэ. Энэ хугацаанд тухайн бүсийн хүнсний дэлгүүр, эмийн сангууд хэвийн ажиллана.

Эмнэлгийн тусламж авах шаардлагатай иргэд эмнэлгийн байгууллагын хяналт дор гаргах, орох ажиллагаа хэвийн явагдана. Энэ хугацаанд иргэд шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна гэлээ.

Exit mobile version